“АИЧИ, НАГОЯ 2026”: Н.Баяраа шагналт IV байрт орлоо

Х.Батсайхан
1 цаг 27 минутын өмнө

“Аичи, Нагоя 2026” Азийн наадмын эрэгтэй хийн урт бууны 10 метрийн дасгалд ОУХМ Н.Баяраа дөрөвдүгээр байр эзэллээ.

Манай тамирчин өглөө болсон урьчилсан буудлагад 629.5 оноогоор наймдугаар байрт орж шигшээ шатанд үлдсэн. Улмаар БНХАУ-ын Ма Шихантай дөрөвдүгээр байрын төлөө ширүүн өрсөлдөж, гурван удаа халз буудаж ялан дөрөвдүгээр байрт орлоо.

Ма Шихан, Н.Баяраа нарын өрсөлдөөн Азийн наадмын түүхэнд гурав дараалан тэнцэж буудсан анхны тохиолдол болжээ.

Мөн энэ төрөлд өрсөлдсөн Б.Эрхэмбаяр 625.5 оноогоор 19, Э.Сайнхүү 619.1 оноогоор 39 дүгээр байрт оров. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна