УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр “Улс төрийн намыг чадамжтай, институци болгож хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байсан. Гэтэл улс төрийн нам институци болж төлөвших замууд эхнээсээ балартаж байна уу даа гэдэг байдал ажиглагдаж байна.
Ерөнхий сайдыг огцруулах бичигт бланкаа ашиглуулсан П.Сайнзориг гишүүн дээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Зөрчлийн хуулиар шийдэгдэх ёстой хэргээр Э.Болормаа гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэх мэтээр дарамт үзүүлж, байна.
Өнөөдөр намын залуу гишүүд над руу бичиж байна, юу болоод байна гэж.
Төрийн мөрдэс зүүсэн генерал хүн хэний командаар гарч ирж мэдэгдэл хийх вэ. Гэтэл энийг ажиглаад байж байх хүмүүс эрх ашигт нь таарсан гэж баярлаад шийдвэр гаргаж байна.
УИХ-ыг тараах хоёр л зам байгаа. Эхнийх нь, УИХ-ын гишүүдийн 2/3-аас дээш гишүүд гарын үсгээ зураад сайн дураараа тарж болно. Хоёр дахь нь, Засгийн газар огцроод, дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй 30-аас дээш хонох юм бол Ерөнхийлөгч зарлиг гаргаж УИХ-ыг тараана. Өөрт байхгүй эрх мэдлийг ярьж, бил байхгүй бол УИХ тарна шүү гэж ярьж болохгүй” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна