ОХУ-д улаан буудайн үнэ Монголоос зургаа дахин хямд байна

Х.Батсайхан
2 цаг 18 минутын өмнө

Шатахууны хомсдол, үнийн өсөлттэй холбоотойгоор Засгийн газар Стратегийн нөөцөд худалдан авах улаан буудайн тарифыг шинэчилж,

  • 1-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,450,000₮
  • 2-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,350,000₮
  • 3-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,250,000₮
  • 4-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,150,000 төгрөг байхаар тогтоосон билээ.  

Тэгвэл манай хойд хөрш ОХУ-д улаанбуудайн үнэ өртгөөсөө хоёр дахин хямдарч, нэг тонн нь 7500 рублийн ханштай болжээ.

Хар тэнгис дэхь боомтын дэд бүтэц, хөлөг онгоцууд довтолгоонд өртсөний улмаас үр тарианы экспорт үндсэндээ зогссон бөгөөд Ростов, Краснодар мужийн тариаланчид 12,000-13,000 рубль зарцуулж ургуулсан нэг тонн улаан буудайгаа 7500 рублиар зарж байна.

Гуравдугаар зэргийн улаан буудай бүр 5000 рубль рүү оржээ / https://www.agroinvestor.ru/ma... /.

Ростов мужийн "Ардын фермер" холбооны дарга, Азовын “Багаевское” фермийн ерөнхий захирал Михаил Сидякины хэлснээр, дамжуулан борлуулагчид улаан буудайг уургийн агууламжаас үл хамааран нэг тонн тутамд 5000 /210,000 төгрөг/ рублиэр худалдаж авч байгаа аж.

Нөхцөл байдал үүнээс ч дордох магадлалтай болсны улмаас Ерөнхийлөгч В.Путин улсын нөөцөд улаан буудай худалдан авах зарлиг гаргасан. Зарлиг хэрэгжсэнээр 3-4-р зэргийн 3 сая тонн хүртэлх хүнсний улаан буудай, хөх тариаг улсын санд худалдан авна. Гэсэн ч энэ нь маш бага хэмжээ гэж ААН-үүд сэтгэл дундуур байгаа ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна