Баруун дөрвөн зам дээр осол гаргасан жолооч 3.60 бүхэл согтолттой байжээ

Х.Есү
1 цаг 39 минутын өмнө

Өнөөдөр өглөө баруун дөрвөн зам дээр согтуу жолооч дөрвөн машин мөргөсөн осол гарсан. 

Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Өнөөдөр өглөө буюу 2026 оны 10 сарын 05-ны өдрийн 11:00 цаг орчимд баруун дөрвөн зам дээр зам тээврийн осол гарсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Согтуу жолооч нийт дөрвөн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан. Тус осол гаргасан жолоочийг драгераар үлээлгэхэд 3.60 бүхэл гарсан. Хэргийг одоо Баянгол дүүргийн 2-р хэлтэс шалгаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна