Ардчилсан нам бүлгийн даргаа солих талаар ярьж нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр УИХ-ын Х.Тэмүүжин, Б.Түвшин нар бүлгийн даргад нэр дэвшиж байгаагаа мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Б.Түвшингээс тодрууллаа.
Тэрбээр, "Би АН-ын бүлгийн даргад нэр дэвшинэ. Гэхдээ процесс албан ёсоор эхлээгүй байна. Бүлгийн даргад нэр дэвшиж байгаа хүн УИХ-ын гишүүн, бүлгийн гишүүн байх ёстой. Өөр шаардлага байхгүй шүү дээ. Хэн ч нэр дэвших эрхтэй.
Мэдээж тодорхой зорилго итгэл үнэмшилтэй байж л дэвшинэ шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна