БНСУ-аас хямд үнээр алт авч өгнө хэмээн иргэдийг залилдаг хүмүүсийг илрүүлэн баривчилжээ.
Одоогоор залилуулсан гэх 24 иргэний хохирлын хэмжээ 3.7 тэрбум төгрөгт хүрээд буй бөгөөд цаашдаа хохирсон иргэдийн тоо өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Фэйсбүүкийн "Сак сайхнууд, Алтаар урс" зэрэг бүлгэмээр дамжуулан БНСУ-д нэг грамм алт 500 гаруй мянган төгрөгийн үнэтэй байхад 420 мянган төгрөгөөр захиалга авч, зах зээлийн үнээс үлэмж хямд үнэ санал болгож байжээ.
Нэр бүхий олны танил хүмүүс уг бүлгэмийг сурталчилж байсан нь иргэдийг тухайн захиалгын үйлчилгээнд итгэхэд нөлөөлсөн байна.
Иймд иргэд та бүхэн хуурамч зард итгэхгүй байж онлайнаар үнэт эдлэл худалдан авахдаа нэг ч төгрөгийн урьдчилгаа мөнгө өгөхгүй байхыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.118
Сурталчилгаа хийсэн олны танил хүмүүст нь бас хариуцлага тооцох ёстой
Хариулах