Төрийн өмчит компаниудын 2016-2026 оны төсөв, зардал, зарцуулалтад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын төсвийн нэгдмэл байх зарчмыг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулах зорилгоор хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөлд УИХ-ын 46 гишүүн гарын үсэг зурж Улсын их хурлын даргад өргөн барилаа.
Жил бүр 20 орчим их наяд төгрөг улсын төсвөөс гадуур захиран зарцуулагдаж байна. Зөвхөн 2025 онд 508 аж ахуйн нэгж тайлангаа хүргүүлээгүй. Нэг төгрөгийн орлого олохын тулд 5-8 төгрөгийн зардал гаргадаг нь төсвийн тэлэлтийг давхар тэлж буй хууль бус үйлдэл юм.
Иргэдийн халааснаас гарч байгаа энэ мөнгө улс төрийн намын санхүүжилт, хувь улс төрчдийн өөрийгөө сурталчлахад зарцуулагдаж байна уу гэдгийг иргэд мэдэх эрхтэй. Жишээ нь, "Эрдэнэс Монгол" Чингис хаан баялгийн сан болохоосоо өмнө нэг жилд 480 орчим сая төгрөгийг сурталчилгаанд зарцуулсан. Энэ компанид ийм зардал огт хэрэггүй.
Нээлттэй мэдээллийн сангаас сүүлийн 10 жилийн тендерийг татаж үзэхэд:
127,194 тендер зарлагдаж, 133.1 их наяд төгрөгийн худалдан авалт хийгдсэн. Үйл ажиллагааны зардлыг нэмбэл 250 орчим их наяд төгрөг болж, 2.5 дахин өсч байна.
2016-2020 онд 36,753 худалдан авалт зарлагдсан бол 2020-2024 онд 56 их наяд төгрөгийн худалдан авалт зарлагджээ. Сонгуулийн циклээр тендер огцом өсдөг байна.
Дунджаар 22 яам 9.6 их наяд төгрөгийн тендер зарласан бол төрийн өмчит компаниуд 56.7, орон нутгийн өмчит компаниуд 3.4, бусад төрийн байгууллагууд 63 их наяд төгрөгийг зарцуулжээ.
Ийм их мөнгө эргэлддэг учраас улс төрчид төрийн өмчит компанид өөрсдийн төлөөний хүнийг суулгадаг.
Төрийн мөнгө хаашаа урсаж байгааг иргэд мэдэх эрхтэй.
Хянан шалгах түр хороо байгуулах бичигт гарын үсэг зурсан гишүүд:
1. Ө.Шижир
2. О.Алтангэрэл
3. Н.Алтанхуяг
4. О.Амгаланбаатар
5. Ц.Баатархүү
6. Р.Батболд
7. Ж.Батсуурь
8. Ж.Баярмаа
9. Ж.Баясгалан
10. Х.Болормаа
11. Э.Болормаа
12. С.Ганбаатар
13. А.Ганбаатар
14. Г.Ганбаатар
15. П.Ганзориг
16. Л.Гантөмөр
17. Б.Жаргалан
18. Ж.Золжаргал
19. Л.Лодойсамбуу
20. Г.Лувсанжамц
21. Л.Мөнхбаясгалан
22. П.Мөнхтулга
23. Ц.Мөнхтуяа
24. М.Нарантуяа-Нара
25. Э.Одбаяр
26. С.Одонтуяа
27. Г.Очирбат
28. Л.Оюун-Эрдэнэ
29. Б.Пунсалмаа
30. Д.Пүрэвдаваа
31. Б.Пүрэвдорж
32. П.Сайнзориг
33. М.Сарнай
34. Р.Сэддорж
35. Ц.Туваан
36. Б.Түвшин
37. Х.Тэмүүжин
38. Г.Уянгахишиг
39. Г.Хосбаяр
40. Дав.Цогтбаатар
41. О.Цогтгэрэл
42. С.Цэнгүүн
43. Л.Энхнасан
44. Д.Энхтүвшин
45. Д.Энхтуяа
46. С.Эрдэнэболд
47. Р.Эрдэнэбүрэн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна