Баавгайн халдлагад өртөж, хүнд гэмтэл авсан эмэгтэйн биеийн байдал тогтворжиж, энгийн тасагт шилжжээ

С.Гандэлгэр
1 цаг 57 минутын өмнө

Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурьшдаг айлыг гэр рүү баавгай дайрч, улмаар 40 насны эрэгтэй хүний аминд хүрч, 55 настай эмэгтэй хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ.

Баавгайн халдлагад өртөж, толгойдоо хүнд гэмтэл авсан өвчтөн ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд мэс заслын дараа биеийн байдал тогтворжсон байна. Улмаар ГССҮТ-өөс эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байгаа юм. Тэгвэл мэс заслын дараагаас өвчтөний биеийн байдал дээрдэж, Эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг буюу Толгойн мэс заслын тасагт шилжүүлжээ.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна