Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгын машин Нөмрөгийн түймэр дэгдсэн газар байжээ

Х.Есү
3 цаг 33 минутын өмнө

Нөмрөгийн дархан цаазат газар /Дорнод аймгийн Халхгол сум/ энэ сарын 11-нд ой хээрийн түймэр гарч, асар их хэмжээний хохирол учруулсан хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа.

Тэгвэл өчигдөр Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд

"Хилийн цэргийнхэн түймэр гарахад хамт байсан, зодолдсон, ан агнасан зэрэг нь худал мэдээлэл. Тухайн үед Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэнн кабельд холбох арга хэмжээний нээлтэнд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацийн удирдлагууд, орон нутгийн иргэд болох нийт 13 хүнд энэ сарын 6-8-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргасан хүсэлт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн олгосон" гэжээ.

Өөрөөр хэлбэл, Хилийн боомтын захиргааны удирдлага, ажилтан, автомашиныг Хил хамгаалах ерөнхий газартай андуурсан болж таарч байна.

Учир нь эх сурвалжуудын бидэнд ирүүлсэн мэдээллээр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр арга хэмжээний нээлтэнд оролцсон ч хилийн бүс рүү яваагүй. Харин Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга,  Мобиком корпорацийн удирдлагууд зэрэг хүмүүс таван машинтай явсан гэх мэдээлэл байна. Ямартай ч Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгын машин, жолооч нь байсан нь доорх баримтаар үлджээ.

Одоогоор Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан галын хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна