СУИС-д сурч байхдаа бүлэглэн хүчирхийлүүлсэн гэх Н.Шинэцэцэгийн хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.
Хохирогч Н.Шинэцэцэг энэ талаараа "Баяртай мэдээ. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан байсан бол...
Прокуророос тус шийдвэрийг эсэргүүцсэнээр өнөөдөр давж заалдах хурал болсон.
Миний бие сэтгэлийн байдал сүүлийн үед тиймхэн байгаа тул номоо ч өөрөө явж түгээж чадахгүй байгаа. Өнөөдрийн хуралд ч өмгөөлөгч нарынхаа үгнээс зөрөөд очоогүй. Үүндээ өмгөөлөгч нараасаа уучлал хүсч байна.
Намайг хууль ёсны дагуу өмгөөлөн ажиллаж байгаа өмгөөлөгч Р.Булгамаа болон Ц.Батболд өмгөөлөгч нар өнөөдрийн шүүх хуралд оролцон ялалт байгуулжээ. Өмгөөлөгч нартаа баярлалаа.
Хэргийн гэм бурууг хэлэлцэх нь зөв хэмээн шүүхээс шийджээ.
Тиймээс анхан шатны шүүх хурал болж хэргийн гэм буруугийн асуудлыг мэтгэлцэх тов удахгүй гарах нь ээ" гэжээ.
Аравдугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч Р.Булгамаа манай сайтад "Шүүгдэгч гурван иргэний нэг өмгөөлөгч байхгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх хурал хойшиллоо. Анхан шатны шүүхээс тус хэрэгт тодорхой үндэслэлүүдийг тусгаад прокурорт буцаасан. Энэ хэрэг дээр Баянзүрх дүүргийн хоёр прокурор ажиллаж байгаа.
Прокуророос анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлгүй байна. Хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй, ЭХХША-ны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд гаргасан" хэмээн мэдээлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна