Энэтхэгийн Махараштра мужид бар нэг өдөр хоёр хүн барьсан тохиолдол гарчээ. “Times of India” энэ талаар мэдээллээ.
Эхний хохирогч нь 60 настай Нана Камбади байсан бөгөөд бар түүнийг тариалангийн талбайдаа байхад нь дайрчээ. Мөн өдөр Нана Камбадигийн баранд бариулсан газраас таван км-ийн зайд 40 настай Премилу Махадоле гэгч цагаан будааны тариалан дээрээ ажиллаж байх үедээ довтолгоонд өртсөн байна.
Орон нутгийн ойн захиргааны мэдээлснээр, хоёр халдлагыг нэг бар үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд эрэн хайж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна