Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын ажилгүй иргэдийн тоо 2000 оноос хойш анх удаагаа 1 саяас давсан тухай тус улсын засгийн газар мэдэгдлээ. Энэ нь хөдөлмөр эрхлэх насны иргэдийн 3,7 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн гэсэн үг юм. Үүний сацуу 30 хүртэлх насны залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин 9,8 хувьд хүрчээ.
Өнөөдрийн байдлаар, Өмнөд Солонгост ажил эрхэлж буй хүмүүсийн тоо 26,2 сая байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн салбарт 4 сая 480 мянган хүн ажиллаж байгаа нь өмнөх оныхоос 5 мянгаар буурсан тоо юм. Энэ салбарт ажиллагсдын тоо 2009 оноос хойш анх удаагаа буурчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна