13 давхраас унаж амиа алдсан залуу жүжигчин Б.Баатархүүгийн хүү гэв үү?

2017/02/01
“Чингис” зочид буудлын хойно байрлах “Рояал Кэстл” хотхоны 103 байрны 13 давхраас 21 настай залуу мансуурсан үедээ унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хохирогчийг МУСТА, жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан гэх албан бус мэдээлэл байна.  Мөн хэрэг болсон байр нь УИХ-ын гишүүн  асан Х.Баттулгын хүүгийнх байсан гэх мэдээлэл ч байна.

Хэргийн газарт цагдаагийн ажилтнууд цаг алдалгүй очиход залуус найз нь амиа алдчихаад байхад огт сандраагүйгээр үл барам харамссан сэтгэлийн хөдөлгөөн ч үзүүлээгүй гэнэ. Мөн хохирогч мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх ул мөр  үлдсэн байна. Хэргийн газарын үзлэгээр мансууруулах төрлийн бодисын уут, гаанс олдсон байна.

Хэрэг гарах үед хамт байсан гэгдэх 12 хүнийг сэжигтнээр татан Баянзүрх дүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд тэдний дунд дуучин залуус ч байжээ. Хохирогч, болон хэргийн газар байсан залуусыг мансуурсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.   Шинжилгээний хариу  14 хоногийн дараа гарах гэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна