Жүжигчин мэргэжилтэй ч, найруулагч гэдгээрээ олонд танигдсан уран бүтээлч бол С.Баттулга. Түүнийг сүүлийн үед "Good DAD" буюу "Сайн аав" уран сайхны киноны гол дүрд тоглохын тулд үсээ ургуулсан тухай мэдээлэл байгаа аж. Тодоруулбал 9 сарын 5 аас эхлэн 48 хоногийн хугацаатай үс суурьлуулах ажилбар хийлгүүлсэн байна. Тэрбээр энэхүү ажилбартаа 10,000 доллар зарцуулсан байх юм. С. Баттулгын толгойны оройн үс чухам яагаад халзарсан тухай лавлахад "Зөрлөг" кинонд тоглох үеэр өдөр бүр хуссаж байсан нь хожим халзархад хүргэсэн байна. Бүх л эм тариа, түрхлэг хэргэлсэн боловч төдийлөн амжилт олоогүйд тэрээр ийнхүү шийдвэр гаргажээ.
Учир нь наснаасаа хавьгүй хөгшин харагддаг жүжигчин С. Баттулга маань уг кинонд залуухан дүрийг бүтээх гэж ийнхүү Солонгос улсад 10,000 доллар үржээ. Тэрээр уран бүтээл сайн болж байвал юугаа ч золиослоход бэлэн хүн гэдэг дүгнэлтийг "Сайн аав" киног үзсэн хүмүүс магтан шагширч байна. Түүний анхны гол дүр нь "Сайн аав" киноны Даваагийн дүр аж. Туслах дүрийг тултал бүтээдэг С. Баттулгатай Маск продакшны Ш. Жавхлан тоглож 5 хүүхэдтэй айл гэр болж үнэхээр сайхан хоршин ажиллажээ. Ийнхүү миний муу аав сайн аав болж ард олныг баярлуулж явна. "Сайн аав" киноны оройн үзвэрийн тасалбар маш их эрэлттэй байгаа юм.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна