Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой болно

2017/02/01
 

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Ойтой холбогдуулан маргааш буюу 2 дугаар сарын 2-ны өдөр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, МАН-ын ажлын алба, намын гишүүд Их жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх аж.  Мөн Тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач  О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм.

Мөн 14 цагт Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үдээс хойш Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна