Баянхонгор аймаг жуулчдыг татахад онцгой анхаарна

2017/02/02
Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар  2001 онд алба гэсэн статустайгаар байгуулагдаж 2008 онд газар болж өргөжижээ.Тус газар сумдын байгаль хамгаалагчдыг оролцуулаад 46 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ бүтцэд аялал жуулчлал хэмээх том салбарыг хариуцсан ганц мэргэжилтэн ажиллаж иржээ.

Аймаг орон нутаг дэлхийн олон орны эдийн засгийн чухал салбар боолсон аялал жуулчлалыг хөгжүүлэх, дотоод, гадаадын жуулчдыг орон нутагтаа татаж, эдийн засгаа солонгоруулах зорилтыг өмнөө тавьж буй энэ цаг үед нэг хүний орон тоо бодлого хэрэгжүүлэхэд хангалтгүй  гэж үзсэн байна.

 Тиймээс БОАЖГ-ын дэргэд шинээр Гадаад харилцаа, аялал жуулчлалын албыг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо. Ингэснээр аялал жуулчлалын цогц бодлогыг хэрэгжүүлэх боломж, цар хүрээ нэмэгдэнэ гэж үзжээ. Тус алба нь жуулчдыг татах олон талтын арга хэмжээг оновчтой зохион байгуулах үндсэн үүргийг хүлээж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна