Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2017/02/02

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, МАН-ын УЗ-ын ажлын алба, намын гишүүд их жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Мөн цэцэг өргөх ёслолд Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс зэрэг орны элчин сайдын яамнаас төлөөлөгчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна