Хэрэг гарсан байр Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэр болох нь батлагджээ

2017/02/02
Улстөр, бизнес, урлагийн салбарын томчуудын хүүхдүүд үе, үе хар тамхины хэрэгт холбогдсон тухай дуулиант мэдээлэл цацагддаг болсоор удаж байна. Үүний нэг жишээ бол өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны ням гаригт Баянзүрх дүүргийн нутагт орших “Рояал Кэстл” хотхонд “The Colors” амьд хөгжмийн хамтлагийн хөгжимчин Х амиа 12 давхраас үсэрч хорлосон явдал юм.

Хэвлэлд мэдээлж байгаачлан хэргийн газраас гаанс, мансууруулах төрлийн бодис олдсон, талийгаач Х өмнө нь хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй байсан бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэх.

Ямартай ч цагдаа хүчний байгууллага хэрэг гарсан  байранд байсан 11 залуу тухайн үед мансууруулах  бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх шалтгаанаар цус болон шээсний авч, шинжилгээнд явуулжээ. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах аж.

Мөн дээрх эмгэнэлт хэрэг үйлдэгдсэн “Рояал Кэстл” хотхонд байрлах байр нь УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн эзэмшлийн орон байр болох нь батлагдсан байна.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна