“Монгол газар”-ын Ц.Мянганбаярыг яллагдагчаар татжээ

10 цаг 9 минутын өмнө

Прокурорын байгууллагаас Орхон голыг бохирдуулсан хэргийг сэргээн шалгаж эхэлжээ. “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компанийнхан тус голын эх дээр олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт нэрээр өөр компаниудтай гэрээ байгуулан, үлдэгдэл дээрээ ажиллуулснаар голын усыг маш ихээр бохирдуулсан байдаг. 2010-2011 онд “Алтандорнод Монгол”-ыг удирдаж байсан Ч.Бямбаа, Д.Даваасамбуу, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, У.Даш зэрэг хүмүүсийг шалгаж байсан ч УЕПГ-аас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.  

Эх сурвалжийн мэдээлсэнээр, саяхан тэдэнд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзэн сэргээж, яллагдагчаар татан шалгаж эхлээд байгаа аж. Ц.Мянганбаярын хувьд 2014 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн голд “Дөлгөөн цайдам”, “Өгөөж өлт”, “Шинэ Уянга” зэрэг компанийнхантай нөхөн сэргээлт хийх нэрээр гэрээ байгуулж, алт олборлуулсан үндэслэлээр 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан билээ.

Эх сурвалж: Zaluu.com



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна