Д.Жигжиднямаа даргаа ГЭМТ ХЭРЭГТНҮҮД-ийг бүтцийн өөрчлөлтөөр халах уу?

10 цаг 2 минутын өмнө
Ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 09-ны өдөр УБТЗ маш том бүтцийн өөрчлөлт хийхээр зэхэж байна.  Уг бүтцийн өөрчлөлтөөр  тус газрын даргаар ажиллаж байсан  Л.Пүрэвбаатарын үед ажиллаж байсан хүмүүсийг халж солих нь тодорхой болсон.  Бүтцийн өөрчлөлтийг  хийх Д.Жигжиднямаа даргаас асууя.  Та өөрийнхөө томилсон гэмт хэрэгтнүүд буюу УБТЗ–ын Дотоод Аудитын албаны даргаар Ж.Пунцаг,  УБТЗ–ын худалдан авалт, хангамжийн албаны дарга Р.Зоригт, Хүнийн нөөцийн албаны дарга Б.Оюунчимэг нарыг бүтцийн өөрчлөлт оруулж ажлаас халах уу?  

Ингэж асууж байгаагийн учир нь дээрх нэр бүхий гурван хүн  УБТЗ-д дирдах албанд очсоноос  ажилчдын дунд таагүй яриа гарсан. Үүнтэй холбоотойгоор АТГ–ын дарга Энхжаргал  УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаа руу утас цохиж  “Энэ гурван хүндээ яаралтай арга хэмжээ ав” гэж үүрэг өгсөн талаар эх сурвалжууд хэлж байна.  Мөн УБТЗ–ын 50 хувийг эзэмшигч ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Бёлозеровийн ширээн дээр эрүүгийн гэмт хэрэгтнүүд энэ байгууллагыг удирдах болсон тухай баримтууд очжээ.

Бүтцийн өөрчлөлт оруулах эсэхийг дахин лавлаж байгаа нэр бүхий гурван хүний талаар цухас дурьдахад

УБТЗ-ын Дотоод Аудитын албаны даргаар Ж.Пунцаг: Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хээл хахуулийн хэргээр шалгагдаж шүүхээс 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Ж.Пунцаг нь 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан үйлдэлдээ 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял сонссон. Үүнээс өмнө тэрбээр  Өвөрхангай аймгийн Бат-өлзий суманд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Өвөрхангай аймгийн сум дундын 1-р шүүхийн / Шүүгч Р.Шүрхүү, М.Төмөрбаатар, Б.Цэдэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй/ 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/38-Б тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн 20110213 тоот хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90-р зүйлийн 90.1, 239-р зүйлийн 239.3-д  заасан зүйл ангиар 2000 онд иргэн О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан, 2002 онд иргэн Ж.Шижир, Ш.Батнасан, М.Баясгалан нарт хүч, зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлдээ шүүгдэгч А.Баттөгс гэгчтэй хамт 3 жилийн хорих ял шийтгүүлэн, ял тэнсэгдэж байсан байна. Мөн Ж.Пунцаг нь цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ ЦЕГ-ын даргын 2006.03.24-ний өдрийн №115 тоот тушаалаар “Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулсан” гэх үндэслэлээр цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалган энгийнээр ажиллаж байгаад ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн байгууллагаас халагдсан этгээд. Ж.Пунцаг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар 1,6 жилийн тэнсэн ялаа эдэлж дууссанаас хойш дахин хээл хахуулийн гэмт хэрэг үйлдээгүй бол 5 жилийн дараа ялгүйд тооцогдох ёстой. Одоо бол энэ хүн ялтай, ялаа цагдаагийн хяналтанд эдэлж байгаа хүн юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна