Ким Чен Уны ах бусдын гарт амиа алджээ

2017/02/15
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзад амиа алдсан  тухай  ВВС, Ёнхап,  Ройтерс  зэрэг мэдээллийн агентлагууд мэдээлээд байна.

Малайзын цагдаагийн газрын албаны эх сурвалж  Ким Чен Намыг Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас эмнэлэг хүргэгдэх замдаа амьсгал хураасан гэх мэдээллийг өгөөд байна.  Түүнийг нисэх онгоцны буудал дээр байх үед хоёр эмэгтэй хордуулсан гэх мэдээллийг хэвлэлүүд өгч байгаа ч үхлийн шалтгааныг  тогтоогоогүй байна. 

Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Чен Ир нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил, түүний гэргий Ко Ён Хи нарын гурав дахь хүү. Эцэг Ким Жон Ил нийт дөрвөн охин, гурван хүүтэй бөгөөд удирдагч Ким Чен Ир болон 45 настай Ким Чен Нам нар эцэг нэгтэй, эх тусдаа юм байна.  Ким Чен Ирийн ууган хүү хэмээгддэг тэрээр сүүлийн жилүүдэд эх орноосоо дүрвэн амьдарч байжээ.

Б.Сондор 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна