​Газрын тос шиг тас хар нүдтэй хүүхдүүдийн нууц

2017/03/24
Зарим хүмүүс “Хар нүдэн хүүхдүүд”-ийг үлгэрт байдаг хийсвэр зүйлс гэдэг. Харин нөгөө хэсэг нь тэд үнэхээр байдаг гэлцэнэ. Учир нь тэдний талаар маш олон яриа бий. Тэдний үхэл дуудсан хар нүдийг харах юм бол зугтах хэрэгтэй. “Хар нүдэн хүүхдүүд”-ээс болгоомжлох хэрэгтэй юм. Үүгээр барахгүй тэдний сүнсийг харсан гэх бичлэг хүртэл байдаг аж. Сүүлийн хэдэн жилд “Хан нүдэн” хүүхдүүдийн талаар аймшигт бичлэг, мэдээлэл устах болжээ. Гэвч одоог хүртэл тэл оршин буй нь маргаан дагуулсан сэдэв юм.

Харин тэдэнтэй уулзсан хүмүүсийн яриа хоорондоо төстэй байдаг. Шөнө дунд ганцаараа яваа хэн нэгний хаалгыг тогших сонсогддог. Зэрвэс харвал хоёр хүүхэд дааран, зогсож байгаа харагддаг байна. Хаалгаа онгойлгон харахад газрын тос шиг тас хар урдаас нь дүлгэнэн харж байдаг аж. Тэдний зарим нь зэвсэгтэй байдаг гэнэ.

Магадгүй тэдний тухай яриа 1996 онд Браин Бетел гэх эрэгтэйн ярианаас эхэлсэн байх. Бетелийн хэлснээр машиндаа суж байхдаа цонхоор нь арванхоёр насны хоёр хүү явахыг харсан гэдэг. Тэдний нүд нь тас хар, аймшигтай байсан гэж ярьсан байна. Одоо та бүхэндээ тэднийг харсан гэх хүмүүсийн яриаг “Listverse” сайтаас орчуулан хүргэе.



- Хар нүдтэй охиныг 1982 онд харсан хүн байсан ч 2015 онд бичлэгэнд тэр хэвээрээ бичигдсэн байсан

“The Daily Star”-д 2014 оны есдүгээр сард гарсан нийтлэлд ой дотор цагаан даашинзтай хар нүдэн охин байна гэхэд Ли Бриклэе гэх мөрдөн байцаагч шалгасан байдаг. Бриклэе шалгалт хийн, явж байхдаа нэгэн охины чангаар орилохыг сонссон гэжээ. Ингээд чимээ гарсан зүг руу охиныг хайж явахад ард нь цагаан даашинзтай охин зогсож байсан гэдэг. Охин түүнийг чимээгүй ширтэж байжээ. Мэдээж түүний нүдэнд цагаан байсангүй. Гэвч түүнийг эргэж харах хооронд алга болсон байна. Бриклэеийн нагац эгч 1982 онд охиныг харсан гэж ярьдаг байжээ. Харин 2015 оны дөрөвдүгээр сард Кэннок Чэесэ чиглэлд явсан нисдэг тэрэг бичлэг хийж явахдаа хар нүдтэй, цагаан хувцастай охиныг бичсэн байдаг юм.

- Франц- 1974 онд хашаан доторх хачин зураглал

1974 онд Францын Аисне гэх жижиг тосгонд хоёр хүн зам дээр ирж, машиныг зогсоосон байна. Тэд 1,3 метр өндөр, урт хувцастай байсан гэдэг. Хамгийн хачирхалтай зүйл нь тэдний нүд байсан. Тэднийг машинд ойртож ирэхэд их айсан. Учир нь тэд хар нүдтэй хүүхдүүд байсан.

-  Тэнгисийн явган цэргийн байрны хаалгыг тогшив

2009 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Тэнгисийн цэргийн хуарангийн хаалгыг хар нүдэн хүүхдүүд тогшсон гэдэг. Тэнд байсан Маринэ нь анх хамт амьдардаг хүнээ гэж бодсон ч бага насны хоёр хүүхэд зогсож байсан гэдэг. Тэднийг хараад маш их айсан. Учир нь тэдний нүд...
Эх сурвалж: www.criminal.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна