Тарган хүмүүсийн тархи туранхай хүнийхээс 10 дахин хөгшин байдаг нь тогтоогджээ

2017/03/26
Английн Хааны коллежийн Мария Киргиу хэмээх профессор ихэнх хавдар үүсгэгч төрлүүдээс хөхний хавдар нь таргалалтын улмаас шаналж буй хүмүүст илүү тохиолддогийг олж тогтоожээ. Тэрээр таргалалттай тэмцэж яваа болон шалтгаангүйгээр хавдар үүссэн 10,00 гаруй хүмүүсээс судалгаа авч 200 гаруй туршилт явуулж, эрдэм шинжилгээний ажил хийжээ. 

Ихэнх эрдэмтэд таргалал  болон хавдар хоорондоо хэрхэн уялддагийг нарийн олж тогтоогоогүй бөгөөд нийт таргалалтын 13 хувь нь хавдар үүсгэх бололцоотой хэмэнэ мэдэгдэж байсан юм. Эдгээр хавдрууд нь шулуун гэдэс, ходоод, бүдүүн гэдэс зэрэг хоол боловсруулах системийн ажиллагаатай холбоотой, эсвэл бөөрний хавдар, нойр булчирхай, сүүний булчирхай, савны хавдар болон цусны хавдартай холбоотой байв.

Мөн судалгааны явцад гарсан нэгэн сонирхолтой мэдээлэл бол тарган хүмүүсийн тархи, туранхай хүмүүсийнхтэй харьцуулахад 10 дахин хөгшин байдгийг олж тогтоожээ. Судалгаанд оролцсон 10,000 тарган хүний тархийг энгийн туранхай хүмүүсийнхтэй харьцуулж үзэхэд итгэмээргүй тоо гарсан байна. Гэвч одоогоор үүнийг тодорхой байдлаар олж тогтоогоогүй байгаа аж. 

Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна