Дэлгэцийн шоунд хүчээ сорьж буй этгээд байдлаараа алдартай гэр бүл болох Кардашианыхан “Keeping Up with the Kardashians” шоугаа хүүхэлдэйн кино болгохоор болжээ. Гэрийн эзэгтэй Крис Женнер уг ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энимэйшн байдлаар шоуныхаа зарим хэсгийг хийх нь үзэгчдэд илүү хүртээлтэй байх болно хэмээн үзжээ. Мөн уг энимэйшнийг хүүхдүүд ч үзэх боломжтой тул сонирхолтой байдлаар хийхийг зорьж байгаа аж. Одоогоор ерөнхий ажилдаа хараахан ороогүй байгаа ба 2018 оны сүүлээр эхний ангиа бэлэн болохоор төлөвлөсөн байгаа гэнэ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна