Хойд Солонгос хэд хэдэн удаа пуужин хөөргөж зэргэлдээх улсууд болон дэлхийн нөлөө бүхий гүрнүүдийн аюулгүй байдалд заналхийлээд байгаа юм. Тэгвэл Хятадын зүгээс Хойд Солонгосын хурцадмал байдалд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгааг бусад улс орнууддаа уриалав.
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан: "Солонгосын хойгийн асуудал он удаан үргэлжилж байгаа болохоор үүнийг бүрмөсөн шийдвэрлэхийн тулд заавал үндсээр нь засах ерөнхий бодлого явуулах хэрэгтэй. Хятад улс талуудтай хамт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, тус бүс нутагт үүрдийн амар тайван байдал тогтоохын төлөө хичээн ажиллахад бэлэн байна" гэжээ.
Олон улс судлаачдын дүгнэлтээр Өмнөд Солонгос тэргүүтэй хэд хэдэн орнууд нэгдэж Хойд Солонгосын эсрэг хүчтэй арга хэмжээ удаа дараалан авч болзошгүйг санууллаа.
Э.Сугармаа
Эх сурвалж: www.chinadaily.com.cn
Сэтгэгдэл бичигдээгүй байна