​100 насаар хөгшрүүлж, 10 насаар залуужуулдаг маск гарчээ

2017/04/18
Инстаграм хэрэглэгчдийн дунд “Гоо сайхны нууц” хэмээх нэрээр алдаршиж буй “100 насаар хөгшрүүлж, 10 насаар залуужуулдаг маск” Холливуудын оддын дунд тренд болон дэлгэрч байна. Уг маск нь Өмнөд Солонгос улсын Hanacure гэх брэндийн бүтээгдэхүүн юм. 

Гелэн бүтэцтэй маскийг хэрэглээд 30 минут болсны дараа арьс таталдаж, маск нь хатаж хагаран 100 насаар хөгширсөн мэт эвгүй мэдрэмж төрүүлэх ч хэрэглэсний дараа арьсыг гайхалтай залуужуулж толийлгодог гэнэ. Уг бүтээгдэхүүн гарсан даруйдаа эрэлттэй болжээ. Савлагааны нэгийн үнэ 29$ аж. 


Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна