Хойд Солонгосын асуудлыг зохицуулахыг ОХУ дэмжинэ

2017/04/18
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров АНУ Сирид хэрэгжүүлсэн шигээ, Хойд Солонгост нэг талыг барьсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй байхыг хүсэж байна гэжээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс "Хойд Солонгост хэрэгжүүлж буй Ваншингтоны стратегийн тэсвэр барагдлаа" гэсэнтэй холбогдуулан Сергей Лавров: "АНУ, Хойд Солонгост маш хатуу хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлээд байгаа. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хатуу хориг арга хэмжээ баталж, нэг бус удаа Хойд Солонгост хатуугаар зэмлэн буруушаасан юм" гэжээ.

Сергей Лавровын үзэж байгаагаар хэрэв АНУ, Хойд Солонгост ганц талаасаа зэвсэгт заналхийлэл хийвэл, маш аюултай арга барил болохоос гадна Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг зөрчиж, цөмийн зэвсэг судлан үйлдсэн болон пуужин туршин хөөргөсөн эрсдэлтэй үйл ажиллагааг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь АНУ нэгэн адилаар олон улсын хуулийг зөрчиж, НҮБ-ын дүрмийг эвдэн зэвсэг хөдөлгөж болно гэсэн үг биш юм. Саяхан АНУ Сирид нэг талын үйл ажиллагаа хэрэгжүүлсэн шигээ адил төстэй зүйл гаргахгүй байхыг ОХУ-ын тал хүсэж байна гэжээ.

17-нд, ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитри Песков хэвлэлд хандан: "ОХУ-ын Хойд Солонгосын асуудлаарх байр суурь өөрчлөгдөшгүй ба үүнийг нийтээрээ бүгд мэдэж байгаа, даруй талууд тэвчээртэй байж, өдөөн хатгалга зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхээс зайлсхийхийг ОХУ-ын талаас уриалж байна.  олон улсын талуудын хүчин чармайлтыг үргэлжлэн зохицуулж, одоогийн хүрээнд Хойд Солонгосын асуудлыг зохицуулахыг ОХУ дэмжинэ" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна