"Галзуу хурд 8" дээд амжилт тогтоолоо

2017/04/21
“Галзуу хурд”-ын наймдугаар анги болох "The Fate of the Furious" нь кино ертөнцийн түүхэнд нээлтээ хийсэн эхний хоёр өдрөө хамгийн ашиг орлого олсон кино болжээ.  Уг киног бүтээсэн “Universal Pictures” кино студиэс кино дэлхий даяар нээлтээ хийсэн эхний өдрүүдэд 532 сая долларын орлого олсон хэмээн мэдээлжээ. 

“Галзуу хурд 8” нь Хойд Америк болон олон улсын 63 зах зээл, тэдгээрийн дотор Хятад, Их Британи болон Мексикт нээлтээ  зэрэг хийсэн юм.

Америк найруулагч Ф.Гэри Грей найруулсан адал явдалт, гэмт хэргийн жанрын тус киноны гол дүрд жүжигчин Вин Дизел, Жэйсон Статам, Двейн Жонсон, Мишель Родригуез, Тайрэс Гибсон, Людакрис, Шарльз Терон нар тоглосон юм. “Галзуу хурд” киноны дараагийн 9 болон 10 дугаар ангиудыг 2019 болон 2021 онд дэлгэцэнд гаргахаар товлоод байгаа аж.


Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна