Дональд Трамп "Ким Чэн Ун энх тайвныг эрхэмлэдэг болоосой"

2017/04/21
Хойд Солонгосын хойгийн асуудал ширүүсч, Америк тэргүүтэй Хятад, Өмнөд Солонгос зэрэг орнууд цэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм. Хятадын батлан хамгаалах яамны зүгээс Хойд Солонгосыг хүч хэрэглэхгүйгээр дарж авах бодлого баримталж байгаа бол АНУ-ын зүгээс дайралт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа юм.  

Олон улсын хурлын үеэр Хятадын батлан хамгаалахын сайд Солонгосын хойгийн цөмийн асуудалд холбоотой талууд зөрчил мөргөлдөөн, дайн дажныг манай улс хүсэхгүй байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүдийн ихэнх нь энх тайвныг эрхэмлэдэг. Үүний тулд холбогдох талууд бүгдээрээ хичээн ажиллахыг бид хүлээх болно гэжээ. 
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Америк болон Хойд Солонгосын харилцааг намжаах гол хүчин зүйл нь Хойд Солонгосын удирдагч энх тайвныг сахиулах явдал хэмээв. Америк энх тайвныг эрхэмлэдэг. Ким Чэн Ун ч гэсэн энх тайвныг эрхэмлэдэг болоосой гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хэвлэл мэдээллийн хэрэгслээд дамжуулан хэлжээ. 

Х.Тэрбиш


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна