2001 оны 1 сарын 30. Италийн мафийн босс Бенедетто Спера-г тус улсын цагдаагийн тусгай байгууллагынхан Палермо-д баривчилав. Мэргэжилтэнгvvдийн vзэж байгаагаар Спера нь Италийн хамгийн нэн тэргvvний эрэн сурвалжлагдаж байгаа Мафийн босс Бернардо Провензаногийн баруун гарын туслах нь юм.Спераг Палермо хотоос урагш орших Карлеоне хэмээх жижиг хотын ойролцоо газар баривчилсан байна. (Энэ хотын алдар цууг та бvхэн Холливудын "Загалмайлсан Эцэг" киноноос сонссон бизээ)
Мафийн тvvхэн улбаа
"Мафи" буюу зохион байгуулалттай гэмт байгууллага анх XVIII, XIX зууны заагт Италын Сицилид бvрэн утгаараа vvссэн гэж судлаачид vздэг. Гэхдээ зохион байгуулалттай гэмт байгууллага /хойшиж гэмт байгуулага гэж томъёолох болно. зохиогч/ анх, XVIII, XIX зууны заагт Италын Сицилид vvссэн гэж хийсвэрээр ойлгож болохгvй. Учир нь энэ vед Европ, Ази, Дорно дахины улс оронуудад гэмт байгууллага байсан /жишээ нь: тухайн vед Хятадад "Цэцгийн тамга" нэртэй томоохон гэмт сvлжээ байсан/. Иймээс мафийн vvслийн талаарх ойлголт нь нэг талаар дээрх улс орнуудыг гэмт байгууллагуудын талаар цогц байдлаар одоо хирнээ судлагдаагvй байгаа, нөгөө талаар Итали-Америкийн мафийн сvлжээ тодорхой хэмжээнд судлагдан олны хvртээл болсонтой холбоотой.
Харин "мафи" гэдэг нэр томъёо нь анх Италын Сицилид vvссэн гэдэгтэй хэн ч маргахгvй. XVIII зуунд Сицили нь Арабын тvрэмгийлэгчдэд эзлэгдсэн байв. Сицилийн уугуул иргэд ихээхэн зовлон зvдvvрийг амсаж тэд Араб, Норманчуудын булаан эзлэгчид, тэдэнтэй сvжрээд буй нутгийн баячуудын эсрэг өөрсдийн нууц нийгэмлэгийг байгуулж тэр нь "мафи" гэж нэрэгдэх болсон байна.
Гэхдээ мафи /mafia/ хэмээх нэр томъёо нь аль эрт буюу 1282 онд Сицилийн ард тvмэн францын булаан эзлэгчдийн өөдөөс зэвсэглэн тэмцэлд боссон тэрхvv тvvхэн цаг vед хамаардаг. Тэр vед "Morte alia Francia, Italia anela" /Франц сөнө, Итали амьсгалаа ав/ хэмээх дуулал төрсний эхний vсгvvдийг нийлvvлэн "MAFIA" гэх нэр vvссэн тvvхтэй.
Тvvхэн цаг vе өнгөрөхийн хажуугаар мафи гэх нэрийг зөвхөн ядуучууд болон дарлагсдыг хамгаалах, ямар нэгэн арилжаа наймаанд төлөөлөн оролцох ажиллагаанд ашиглан хэрэглэж байсаар одоогоор бидний мэдэх мафи vvсэн гарсан. Тvvнээс хойш мафи нь улам бvр гэмт байгууллагын шинжтэй болон өдийг хvрсэн байна. /Криминология *словарь-справочник* 1998.М.стр 134/
Тухайн vед Италийн жижиг vйлдвэрлэл эрхлэгчид, газрын эзэд өөрсдийн аюулгvй байдлаа хангах зорилгоор зэвсэглэсэн этгээдийг хөлслөн авч ажиллуулах болсон төдийгvй тэд өрсөлдөгчийнхөө эд хөрөнгийг устгуулах, амь насанд нь халдахдаа тэрхvv этгээдvvдийг ашигладаг байсан бөгөөд энэ нь улмаар нарийн зохион байгуулалтад орж аллага хядлага, дарамт шахалт vзvvлэн зорилгоо биелvvлэх нууц гэмт байгууллага болж хувирсан юм.
Эрхтэн дархтангууд нь сайн зохион байгуулалттай, сайтар зэвсэглэсэн дээрэмчдийн бvлэглэлvvдийг гар хөлөө болгодог vзэгдэл нь энэ нутагт олон жил ноёрхож ирсэн шударга бус амьдралын зөрчлийг гvнзгийрvvлэх болсон.
Мөнгө төгрөгтэй хэсэг нь нутгийн ард тvмэнд мөнгө төлж захиалгат аллага хийх болсон энэхvv систем нь эрт цагаас ноёрхож ирсэн бөгөөд vvнд баячууд дээрэмчдээс гадна албан ёсны төр засгийн ажилтнууд хvртэл хамрагдсан байна.
Эд хөрөнгө, мөнгө, айлган сvрдvvлэлт, цусан өшөө авалт, садан төрлийн холбоо энэ бvгд мафи хэмээх нууц байгууллагад оршдог юм. Энэ байгууллагын жинхэнэ гишvvд өөрсдийгөө хvмvvнлэг, ёс төртэй, өгөөмөр хvмvvс гэж vздэг нь гайхах зvйл биш. Мафийг судалсан нэрт эрдэмтэн зохиолч Лоскьяво Сицилид олон жил шvvгч хийж байхдаа мафийн толгойлогчдын нэг Пассалаква "... Та хөгшин болсон хойноо, намайг vхсэний дараа ямар сайн хvн байсаныг ойлгоно доо ..." гэж тvvнд хэлж байсныг дурьдсан байдаг.
Сицилийн мафийн гvшvvдийг "Лупарагийн баатрууд" гэж нэрлэдэг байв. "Лупара" нь тус нутгийн анчид эрт цагт хэрэглэдэг байсан буу юм. Тvvгээр хэн нэгнийг буудвал амьд улдэх боломжгvй болгодог аж. "Лупарагийн баатар" болохдоо өөрсдийн цусаараа тангараг өргөж, хохимой тогой зурсан цаасыг лааны дөлөн дээр шатаадаг уламжлалтай байжээ. "Ах дvvдээ vнэнч байж, энэ дvрс vнс болж байгаатай адил ах дvvдээ цусаа өгөхөд бэлэн, vнс дахин цаас болж чадахгvйтэй адил би ах дvvсээсээ хэзээ ч урвахгvй" гэж тангараг өргөдөг байв.
"Омерта" хэмээх нь мафийнхны мөрддөг гол хууль юм. Италийн сэтгvvлч Франческо Маркезе бичихдээ "... Ах дvvсээсээ урвасан хvнийг өршөөлгvйгээр алахыг омерта гэнэ. Мафийн гvшvvн биш байсан ч шаардлагатай бол хөндлөнгийн хvн /гэрч. зохиолч/ -ийг ч ална. Бvгд дуугvй байх ёстой. Yхсэн гэрч л дуугvй байдаг. Энэ бол мафийн гол зарчим ..." гэсэн байдаг.
Мафи Америкт халдварласан нь:
Европоос Америк тив рvv дvрвэгсэд ирэхэд Сицили нутгаас мафийн гишvvд ч мөн иржээ. 1860-аад оноос энэхvv хөдөлгөөн эхэлсэн тvvхтэй. Эдний дотор өшөө авалтаас зугтаагсад, эсвэл аз турших гэсэн хvн, магадгvй мафийн толгойлогчид өөрийн туршуулыг шинэ газар руу явуулж байсан байж болох юм. Yvнтэй уялдаж хар тамхи, мансууруулах бодисны наймаа, мөрийтэй тоглоом, тvvгээр зогсохгvй улс төрийн амьдрал, ажиллагаагаар мафи оролдож эхэлсэн юм. Тэр vед Сицилийн мафи Америкт шилжин сvлжээгээ бий болгохдоо нууц ажиллагаа, хатуу дэглэмийн асар их туршлагатай болсон байлаа. XIX зууны эцэст Америкт vйлдвэрлэл, шинжлэх ухаан хурдацтай хөгжсөний зэрэгцээ зохион байгуулалттай гэмт явдал урьд өмнө байгаагvйгээр өссөн. Энэ суурин дээр Сицилийн мафи Америкт нэвтэрч, тэндхийн дээрэмчдийн бvлэглэлvvд нь Ирландын, Еврейн, Мексикийн гэх мэт vндэстэн ястанаараа хуваагдсан хэдий ч Сицилийнхнийг туршлага, зохион байгуулалтаараа аль нь ч гvйцдэггvй байлаа. Энэ байдлаараа дээрх бvлэглэлvvдийн хоорондын нууц дайнд Сицилийнхэн гол vvрэг гvйцэтгэж ирсэн.
Тэд анх "Хар гар" дараа нь "Коза ностра" /бидний vйл хэрэг гэсэн Итали гаралтай vг/ хэмээх нэрээр дэлхий нийтэд өөрсдийгөө танилцуулсан. Италийн зохиолч Леонарда Шаша "... Сицилиэс дvрвэж ирсэн хvмvvстэй уулзаж байхад тэд мафийн сvлжээнд оролцохыгоо байх ёстой зvйл гэж хvлээн авдаг байсан ..." гэж бичсэн байдаг.
"Хар гар" бvлгийнхэн дээрэм хийж, захиалгаар хvний амь насанд халдахын зэрэгцээ Сицили нутгийнхаа уугуул дээрэмчидтэй нягт холбоотой ажилласаар иржээ. Америкийн цагдаад албан ёсоор бvртгэгдсэн анхны зохион байгуулалттай гэмт хэрэг нь 1890 онд болсон бөгөөд маш чухал мэдvvлэг өгөхийнх нь урьд өдөр нэгэн цагдааг учир битvvлгээр алсан явдал юм.
Мафийн хамгийн томоохон толгойлогчдын нэг Дон Вито Кашо Ферро "Хар гар"-ыг удирдаж байв. Өндөр нуруутай, эрхэмсэг төрхтэй тvvнийг харсан хэн ч боловсрол муутай, аюултай гэмт хэрэгтэн гэж хэлэхээргvй байсан гэдэг. Хамгийн vнэтэй зочид буудал, дээдсийн хvрээлэнд эргэлдэж, мөнгөөр туйлсан энэ бvх төрх нь тэр vеийн мафийн боссын дvр зураг юм. 1920-1933 орнуудад зохион байгуулалттай гэмт явдал нь Америкт бvхэл бvтэн хvчирхэг нууц сvлжээ бvхий системийг бий болгосон байлаа.
"Хуурай Хууль", Толгойлогч нар
"Хуурай хууль"-тай vед буюу АНУ-д согтууруулах ундааны зvйл vйлдвэрлэх, тээвэрлэж зөөвөрлөх, худалдаалж борлуулахыг хориглосон "архины хууль" хэмээн нэрлэгдсэн АНУ-ын Yндсэн хуулийн 18-р зvйлийн нэмэлтийг ийнхvv нэрлэж, 1920 оны 1-р сарын 20-нд хvчин төгөлдөр болгон, 1933 оны 12-р сард хvчингvй болгосон /С.Нарангэрэл, Зохион байгуулалттай гэмт явдал. УБ 1991. 11-р тал/ vед архи, согтууруулах ундааны хууль бус биснесийн талбарыг эзэгнэхийн төлөө Ирланд ба Итали гаралтай хvмvvсээс бvрдсэн бvлгvvдийн хооронд ширvvн тэмцэл явагдаж Америкийн мафи эх vндсээ тавьсан юм.
Архи зарахыг хориглосон "Хуурай хууль"-ийг ашиглаж "Коза ностра" нууцаар архи зарж, маш их хөрөнгөжсөн гэдэг. Яг энэ vед 1930 онд "Кастелламарын дайн" гэж нэрлэгдсэн тэмцэл бvлгvvдийн хооронд гарсан юм. Сицилийн хотхон Кастелламаре дель Жузеппе Массерия өөрийн гарт Гангстерын байгууллагын удирдлагыг авахын тулд өөрийн хамтран зvтгэгч, өрсөлдөгчөө хороох гэж байгаад өөрөө алуулсан тvvхтэй. Тvvний шадар тойрон хvрээлэгчид болох Чарли Лючиано, Дон Вито Женовезе, Сальваторе Маранзано, Аль Капоне нарын эхний хоёр нь тvvний хамгийн итгэлт шадар туслахууд байв.
Аль Капоне
Аль Капоне Чикагогийн гэмт ертөнцийн толгойлогч бөгөөд "Чикагогийн хаан", Сальваторе Маранзано нь "Нью Йоркийн хаан" гэгддэг байлаа. Жузеппе Массериягийн дараа Сальваторе Маранзано "Коза ностра"-ийн удирдагч болж өнөөгийн энэхvv хvчирхэг байдлын эх суурийг нь таьсан юм. Тэрээр гэмт байгууллагаа газар зvйн байршлаар нь эрх мэдэл, олз омогийн гэх мэтээр 27 дvvрэгт хуваасан гэдэг. Гэлээ ч тэдний хооронддын тэмцэл vргэлжилсээр Сальваторе Маранзано гэртээ алагдсан юм. Боссын суудалд суусан хэн ч тайван амьдардаггvй. Yхэл ямагт хажууд нь сvvдэр лугаа адил дагадаг. Гэр орондоо байсан ч, хvлээн авалтын ширээний ард суусан ч урвагчийг өршөөхгvй. Эрх мэдлийн төлөө тэмцлийн дvнд дараах хvмvvс "Коза ностра"-гийн "эздийн эзэн"-ээр дараалан гарч ирсэн юм. "Лаки" Лючиано /1946 онд эд хөрөнгөө аваад аль нэг тийшээ зугтаасан/ Франк Костелла /1957 онд алагдсан/ дараа нь Вито Женовезе болсон юм.
Жузеппе Массерия
Yйл явдлыг бага зэрэг тодруулъя. Жузеппе Массериягийн дотны туслагч, шадар хамсаатан байсан Чарли Лючиано, Вито Женовезе хоёр хуучин эзнээсээ урван тэрсэлсэн шигээ удсан ч vгvй шинэ эзэн Маранзаногийнхоо бодийг хөтөлчихсөн билээ. Тухайн vед тэр хоёр эздээ "төхөөрч" амжихгvй бол эзэн нь тэр хоёрыг төхөөрчих гээд байлаа. Массерияг зоогийн газар сууж байхад нь буудсан бол Маранзаног гэрт нь байхад бууджээ. Лючианогийн хувийн хамгаалалт хариуцсан отрядын хэсэг мэргэжлийн алуурчид цагдаагийн дvрэмт хувцас өмсөөд нэгжих эрхийн бичиг vзvvлж Маранзаногийн ордонд нэвтрэн орж хэд хэдэн удаа буудан эцэст нь хоолойг нь огтолсон байна. Тэр өдөртөө мафиудын хоорондын тулааны яг ид vеэр "Коза ностра"-гийн өөр 40 гишvvн бас алагджээ. "Лаки" /азтай эр/ гэдэг зээлбэр хочтой Чарли Лючиано ийнхvv "Коза ностра"-гийн шинэ толгойлогч болсон тvvхтэй.
Хvмvvсийн Дурдатгалуудаас...
Мафийн энэ байгууллагын дотоод амьдралын тухай тvvний нэгэн ахмад "зvтгэлтэн" Никола Жейнтиле гэгч "... Эрхэм ноёд минь дэлхийн нэг, хоёрдугаар дайны хоорондох 30 жилийн турш мафийн эзэд дээдсээс орон дотроо амар тайван нvд аньсан хvн нэгээхэн ч vгvй юм шvv. Тэд цөмөөрөө хөлсний алуурчдын гарт өртөн амиа алддаг байлаа. Эздийн дээд эзэд гэгдэж байсан догшин хэрцгий Тото де Акуйла ч дэлхийн 1-р дайны өмнөхөн Массериягийн гарт амь vрэгдсэн билээ. Тvvний оронд Массерия вангийн суудалд суусан сан ... Гэтэл Массерия алуурчны гарт vрэгдсэн ..." гэж дурссан байдаг. /Herbert D and Tritt.H.Corporations and Corruption. Springfield, 1981.p 54/
"Коза ностра" нь гэмт байгууллага болон бvрэн төгс бvрэлдэж байсан тэр vед цус урсгасан ширvvн тэмцэл байнга явагдаж байлаа. Их гарын гангстер Никола Жейнтиле нvд аньж амь тавихынхаа өмнө дурсан ярихдаа "... Капо /эзэн гэсэн утгатай итали vг/ болохын тулд буюу эсхvл энэ байр сууриа алдахгvйн тулд, мөн өшөө хорслоос айхдаа, тvvнчлэн хэргийнхээ гэрч болох хvнийг далд оруулах гэж, зарим vед ердөө л нэг нь нvдэнд хvйтэн харагдсаны төлөө бие биеэ хяддаг байлаа. Мафийнхан ердөө амар заяа vздэггvй байсан юм шvv. Тэднийг гэртээ хэвтэж байхад нь ч, ах дvv нарындаа зочилж байхад нь ч, дайллага цайллагын vеэр ч vхэл хэзээ ямагт сvvдэр мэт дагаж явдаг байлаа. Ийм амьдралд дасах л хэрэгтэй болдог юм даа ..." гэжээ.
Никола Жейнтилегийн дурдатгалаас бас нэгэн ишлэл авъя. "... Yгvй шvv ноёдоо, мафи өнөөдөр төрөөгvй, маргааш сөнөхгvй. Учир нь юун гэвэл мафи газар сайгvй бат vндэстэй. Мафи хэнийг ч, юуг ч уучилдаггvй. Жишээлбэл манай эзэн байсан Аль Капоне байна. Тэрээр манай vйл хэргийн хуулийг мэддэг, ах дvv нарынхаа итгэлийг хэзээ ч хөсөрдvvлж vзээгvй, гэхдээ урван тэрсэлсэн хvнд ууч сэтгэл гаргаж хэзээ ч vзээгvй жинхэнэ эр хvн байсан юм. Ах дvv нарын маань нэг цагдаагийн газар тагнуул болж бидэнд сэжиг авахуулсанаа мэдмэгц хил даван зайлсан юм. Аль Капоне тvvнийг заавал олно гэж андгайлаад олсон ч юм. Аль Капонегээс урвагч тэрээр олон улсын хурдан галт тэрэгний тасалгаанд хоолойгоо тас огтлуулсан хvvр байдалтайгаар олдсон бөгөөд алуурчныг нь хэн ч мэдээгvй байсан гэж тэр vед сонингууд бичсэн. Энэрэлгvй хэрцгийлэл, vйл хэрэгтээ vнэнч байх явдал бол манай ажлын зайлшгvй чанар мөн ..." гэж тэр дурдатгалдаа бичжээ. /В.Николаев. Государство в государстве. М 1982.стр 84/
Никола Жейнтилегийн дурдатгал нь Лаки Лючианод эрх мэдэл ирсэн тэр vед таслан зогсоогдсон гэдэг. Лаки Лючианогийн vед комисс маягтай удирдлага буй болгож тvvний бvрэлдэхvvнд томоохон бvлэглэлийн эзэн оролцох болсон ч хэрэг дээрээ Лаки Лючиано "Хамаг эздийн эзэн" хэвээр vлдсэн ажээ. Гэвч ганцаар эзэрхэх энэ дэглэмийн vед ч "Коза ностра"-гийн дээд зиндааныхны дунд эрх дархын төлөө тэмцэл vргэлжилсээр байлаа. Лючиано энэ тэмцэлийн явцад Лаки буюу Азтай эр гэдэг зээлбэр хочоо дахин баталлаа. Тэрээр гангстерvvдийн зам зуурын тулаанд амь vрэгдсэнгvй, харин ч хууль бусаар олсон сая сая ам. доллараа шингээх гэж 1946 онд "Эзний суудал"-аасаа мултарч, аглаг буйд газарт амьдрахаар явахад Фрик Костелла гэгч тvvний суудлыг эзэлжээ. Тvvнд эхэн vед Вито Женовезе саад тотгор учруулж байсан боловч, яваандаа Женовезе айж авбал аминд тустай гэдгээ төдөлгvй мэдэж, өөрийн мөрөө хөөсөн юм. Гэвч хэдэн жилийн дараа тэрээр "Хамаг эздийн эзэн"-ий ширээний төлөө тулалдаанд даацтайхан шиг бэлдэж 1957 онд АНУ-д дахин эргэж ирээд хөлсний алуурчнаар мөнөөх Фрик Костеллагийнхаа бодийг хөтлvvлчихсэн билээ. Ингээд эцэст нь мафийн энэ синдикатыг Вито Женовезе толгойлох болсон.
Холбооны Мөрдөх Товчоо ба Мафи
Женовезе өөрийн өмнөх эздийн адил ёс төдий илбэн тохинуулсан бодлого явуулж эхэлсэн бөгөөд тэрээр "Коза ностра"-гийн хэргэм зэрэгтнvvдийн "нийт vндэстний хурал" гэгчийг санаачилсан байна. Хурал 1957 оны 11-р сарын 14-нд хуралджээ. Тэгэхдээ хаа нэгэн аглаг буйд газар бус харин Нью Йорк муж улсад их гарын хөгшин гангастер Жосеф Барберын эдлэнд хуралдсан байна.
Энэ хуралд "Коза ностра"-гийн 100 гаруй хэргэмтнvvд оролцож, цаашдын vйл ажиллагаанаас эхлээд мансууруулах бодис хэрхэн хил давуулах, наймаалах зэрэг чамгvй олон асуудал хэлэлцжээ. Мафийн "эзэд"-ийг ийнхvv хуралдаж байх хооронд жирийн нэгэн цагдаа мэргэжлийн нvдээр харж, цагдаагийн зөнгөөр мэдрээд бусдыгаа дуудан хамжиж, гангстерvvдийн энэ цугларалтанд оролцогчдын бараг тэн хагасыг баривчилж, бусад хэсгийг зугатаалган алджээ.
Тэдний тавьсан өгөөшинд чамлахааргvй олз орж "Коза ностра"-гийн олон эрхтэн дархтан ийнхvv шоронд хоригдох болжээ. Америкийн шvvх цагдаагийнхан ингэнэ гэж зvvдлээ ч vгvй байлаа. Тэднийг шvvн хэлэлцэж, ял оноосны дараа гангстеруудыг өмгөөлж хамгаалсан эсэргvvцэл өрнөж, оноосон ялыг цуцалж, баривчлагдсан эздvvд цөм суллагдсан юм.
Цагдаагийнхан гангстерvvдийг толгой дараалан мэддэг хэдий ч тэднийг цугларалтын vед нь баривчлахад тодорхой баримт гараагvй, тэд ч гэсэн фермийн эзэн болох өвчтэй нэг нөхрөө эргэхээр гэж ярилцаж ярилцаж тохироод цугларсан гэсэн шалтаг хэлж суллагдсан гэдэг.
Уг "их хурал"-ын vеэр "Коза ностра"-гийн эзэд болон тэдгээрийн шадар дотно гар хөл бологчид гэмт хэрэгтний нууц байдлаасаа өөрсдөө гарч ирсэнгvй харин тэднийг олны нvдний өмнө Америкийн нийгмийн амьдрал гаргаж ирсэн аж. Тэд саятнууд байсан болохоор тансаг орд харш, эдлэн газар эзэмшин, олон тооны барлаг зарц, бие хамгаалагч хөлсөлж, саятны ёсоор аж төрж байсан тул тэднийг хэн ч мафийн "эзэд" гэж зvvдлэхгvй байлаа.
Эдгар Гувер Хобооны мөрдөх товчоог олон жил удирдсан хvн хэдий ч тэр vед "... манайд бvлэглэсэн зохион байгуулалттай гэмт хэрэг байхгvй ..." гэж мэдэгдэж байсан байна. Энэ маш сонирхолтой! "Коза ностра" хэдэн арван жил өөрийн vйл ажиллагаагаа явуулсны эцэст Хобооны мөрдөх товчоо тvvнийг арга буюу хvлээн зөвшөөрсөн юм.
"Коза ностра"-гийн босс Вито Женовезийн туслах Жосеф Валачи гэмт хэрэг vйлдсэн хэрэгээр шоронд хоригджээ. Гэтэл тvvний хамтран зvтгэгчид нь тvvнийг урвагч, Хобооны мөрдөх товчооны туршуул хэмээн сэрдэж, өөрт нь "ухаантай" байхыг сануулсан байна. Жосеф Валачи мафийн хуулийг сайн мэдэх тул шоронд байхдаа нэг нэг ялтныг алсных нь төлөө тvvнд цаазаар авах ял онооход тэрээр айсандаа "Коза ностра"-гийн тухай 1000 гаруй хуудас мэдээлэл бичиж өгөн өөрийн толгойгоо аварсан юм. Ингэж Америкийн амьдралд мафийн бvлэглэл илэрлээ олсон тvvхтэй.
Валачигийн бичсэн мэдээлэл "Коза ностра"-д ямар ч бэрхшээл саад учруулсангvй. Харин мафи гэдэг зөвхөн детектив зохиол дээр бин жинхэнэ амьдрал дээр байна гэдгийг хvмvvст ойлгуулж өгсөн юм.
Холбооны мөрдөх товчоо 40 жил чихээ бөглөж, нvдээ таглаад ч "Коза ностра"-гийн хэрэгт хавтаст хэрэг нээхээс өөр аргагvй болов. Валачигийн өгсөн мэдvvлгийн дараа Хобооны мөрдөх товчоо гэнэт сэхээ орсон юм шиг "мафийг устгах" компанит ажиллагаа зохиож байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисны эцэст 1972 онд "Times" сэтгvvлд "Коза ностра"-г устгасан гэдэгт Америкчvvдийн тэн хагас нь итгэсэн байсан судалгааг бичжээ.
Яг энэ vед эрх мэдэл албан тушаалын төлөө мафийн бvлэглэлvvдийн хооронд тэмцэл дахин өрнөв. Америк орноор нэг тархсан "Коза ностра"-гийн бvлэглэлvvд хоорондоо цус урсган дайтаж босс Карло Гамбиног vхсэний дараа Кармин Галанте боссоор тодоров. Тэрээр "хими цэвэрлэгээний газар"-ын саятан эзэн байлаа. Анх "бохир мөнгө угаах" ажиллагаа нь хими цэвэрлэгээний газарт хөрөнгө оруулах хэлбэрээр хийгдсэн тvvхтэй.
Тэр vед Америкд зурагтын асуулт хариултын шууд нэвтрvvлгийн vеэр vзэгчид утсаар хөтлөгчөөс "... хэрэв мафийн толгойлогч нарыг №1, №2 гэж сонинд бичсэнээр бол сайн л мэддэг юм байна. Тэгвэл яагаад баривчилж чаддаггvй юм бэ? ..." гэж асуухад "... Харин би бас мэдэхгvй байна" гэж хөтлөгч хариулсан гэдэг.
1978 онд Кармин Галанте хар тамхи худалдсан хэргээр шоронд хоригдож байхад тvvнийг цагдаа харуулаас гадна мафийнхан хамгаалдаг байжээ. Шоронд Галантегийн өрөөний гадна цагдаа, гангстер хоёр харуул буу зэвсэг барин хамгаална. Нэг нь зугатаалгахгvйн тулд, нөгөө нь боссоо шоронд алуулчихгvйн тулд шvv дээ.
Учир нь Аньело Делакроче боссын суудалд суухын төлөө Галантег алах vvрэг өгсөн байж. 1979 онд Галанте шоронгоос гараад удалгvй автоматаар шvршvvлж алуулсан юм.
Мафийн тухай баримтууд
"Коза ностра" нь аллага хядлагыг өөрийн бизнесийн хэрэглvvр мэт vздэг нь жирийн vзэгдэл. "Коза ностра" өнөөдөр ч маш том хvчирхэг гангстерын синдикат хэвээрээ байна. Мафийн зохион байгуулалт нь ердийн нэг томоохон корпорацитай ихээхэн төстэй. "Коза ностра"-гийн дээд удирдлагад "комисс" гэгддэг нэг ёсны захирлуудын зөвлөл ажиллана. Энэ комисс мафийн том "бvл"-vvдийн /бvлэглэл/ 9 эзнээс бvрэлдэн тогтоно. Мафийн сидикатын гишvvд төдийлөн олон биш бөгөөд "бvл"-vvдийн эзэд тэдгээрийн завлалvvд, орлогч нар, "дэслэгчил", "байлдагчид"-аас бvрдэнэ. Энэ байгууллагын "дэслэгчил" нар байтугай "байглдагчид" нь vлэмж чинээлэгчvvд бөгөөд толгойлогчид, тэдгээрийн шадар тойрных нь саятанууд гэдгийг анхаарч vзвэл эл синдикатын гишvvдийн тоо ийнхvv цөөн байдгийн учир тайлбарлагдана. Хэдийгээр vйл ажиллагаа нь ийнхvv эмхтэй байвч, идэвхийлэн туслагч нар байгаагvйсэн бол гэмт хэрэгтний энэ корпораци асар том энэ орныг бvхэлд нь хамарахад хvчин мөхөсдөхсөн билээ.
Мафийн гишvvн бус туслагч нар цөөн биш ажээ. "Коза ностра"-гийн гишvvн бус голдуу эрvvгийн хэрэгтэн туслагч нар 100 мянга шахам хvн бий гэсэн судалгаа байдаг. Yvнд мафийн байгууллагаас өгсөн vvрэг даалгаврыг өөртөө ашигтайгаар vг дуугvы биелvvлж байдаг хар тамхины наймаачид, мөн мөнгө хvvлэгчид, мөрийтэй тоглоомын байгууллагын эзэд болон элдэв төрлийн бусад гэмт хэрэгтнvvдийг ашигладаг байна.
Ийм систем нь "Коза ностра"-г улам ч нууц далд учир битvvлэг хvчирхэг болгодог. Учир нь юуны тvрvvнд хууль цагдаагийн гарт уул байгууллагын жинхэнэ гишvvд бус, мөнөөхөн эрээвэр хураавар эрvvгийн хэрэгтнvvд өртдөг тул мафийн гижvvд нь гэмээ нууж мөрөө баллах цаг боломжоор хангагддаг байна.
"Коза ностра"-гийн жилийн орлого дунджаар 120 тэрбум ам. доллар хvрдэг. Энэ нь юутай тэнцэх вэ гэдгийг авч vзье:
Энэ нь хэмжээгээрээ АНУ-ын төсвийн тавны нэг хувьтай тэнцэх юм. Америкийн аль ч корпораци vvний чинээ байтугай vvнтэй ойхолцоо орлого олж чадахгvй. "Коза ностра"-гийн жил тутмын орлого нь АНУ-ын автомашины нийт монополын орлогыг нийлvvлсэнээс давдаг байна. Эцэст нь "Коза ностра"-гийн жилийн орлого нь бvтэн жилийн турш Нью-Йоркийн бирж дээр худалдаалдаг хувь нийлvvлсэн бvх тэмдэгтийн өртөгөөс давдаг. Мафийг өсөлтийн асар их хурдацтай vйлдвэрийн салбар гэж "Garvard business review" сэтгvvлд бичжээ. Тvvнчлэн "... мафи гудамжны мухлаг дэлгvvр гаргах нь улам ховордож vvний оронд асар их хэмжээний санхvvгийн vйл ажиллагаа явуулдаг болов ..." гэж учрыг лавтай мэдэх хvн болох Бостон хотын тусгай хэргийн прокурор Томас Дуайер лавтган өгvvлжээ.
"New York Times" сонины ажилтан "Коза ностра"-гийн талаар судалгаа хийдэг Николас Гейт "... Мафийн энэ синдикат Америкийн хамгийн хvчирхэг нэгдэл боллоо ..." гэж өгvvлжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна