АНУ-ын экс ерөнхийлөгч Обама 400 мянган доллароор лекц уншина

2017/04/25
АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама энэ оны 9 дүгээр сард Нью-Йорк хотод 400 мянган долларын хөлсөөр лекц уншихыг зөвшөөрчээ. Энэ нь Хиллари Клинтоны лекц уншихдаа авсан хамгийн их мөнгөнөөс даруй 2 дахин их юм гэж “Фокс ньюс” телевизийн суваг мэдээлсэн байна.

Тус сувгийн мэдээлснээр, Б.Обама үг хэлж, лекц унших талаар "Cantor Fitzgerald гэдэг хөрөнгө оруулалтын банктай гэрээ байгуулжээ. Тус банк Уолл-Стритэд байрладаг томоохон банк, компаниудын захирлуудад зориулан эрүүл мэндийн салбарын асуудлаар 9 дүгээр сард бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Америкийн 44 дэх Ерөнхийлөгч Б.Обама 8 жил төр барих хугацаандаа хэт хөлжих явдлыг буруушааж, Уолл-Стритийн “тарган муурнууд”-тай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Гэтэл одоо их мөнгө хараад тэвчиж чадсангүй гэж “Фокс ньюс” дүгнэжээ. 

Харьцуулан жишээ дурдахад, Билл Клинтон нэг удаа лекц уншаад авдаг мөнгө нь 200 мянган доллароос хэтэрдэггүй бол бага Ж.Буш 175 мянган доллар авдаг аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна