Туркийн байлдааны нисэх онгоц өнөө өглөө Ирак, Сирийн нутаг дэх күрдчүүдийн зэвсэгт хүчний объект руу довтолж, 70 гаруй зэвсэгт этгээдийг устгажээ. Үүнд Иракийн ерөнхий сайд Хайдер Ал Абад нь Туркийн байлдааны нисэх онгоц Иракийн умард хэсгийн нутаг руу довтолсныг зэмлэн буруушааж, иймэрхүү ажиллагааг дахин явуулахгүй байх, хэрэв хэрэг явдал давтагдвал хариу арга хэмжээ авч болзошгүйг хатуу сануулжээ.
Агаарын довтолгоо орон нутгийн цагаар 25-ны өдрийн 02 цагт эхэлж, Иракийн умард нутгийн Синжар уулархаг бүс, Сирийн зүүн хойд хэсгийн Карако уулархаг бүсийн террорист этгээдүүдийг онилжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна