Хятад улс Америкт 50 мянган ажлын байр бий болгожээ

2017/04/27
25-нд Америкийн Америк-Хятадын харилцааны комисс болон Рүн Дин корпорацын нийтэлсэн нэгдсэн тайлангаас үзвэл 2016 онд Хятад улс Америкт 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь 2015 оныхоос 200 хувиар нэмэгдэж, Америкт 50 мянган ажлын байр шууд гаргажээ. Тайланд, 2016 оны эцэс гэхэд Хятадын Америкт оруулсан нийт хөрөнгө оруулалт Америкт 141 мянган ажлын байр гаргасан тухай дурдсан байна. Тус тайланд: 2016 онд Америк улс Хятадын гадаадад хөрөнгө оруулах хамгийн гол орон болсон юм. Хятад улс ч гэсэн Америкийн шууд хөрөнгө оруулалтыг татах гол орны нэг болжээ. 2000 оноос хойш Хятадын Америкт оруулсан нийт хөрөнгө оруулалт 109 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна