​БНСУ-ын иргэд лааны гэрэлд жагсав

2017/05/01
БНСУ-ын иргэд 29-нд Сөүл хотын төв талбайд лаа асаан жагсаж, "THAAD" системийг байрлуулахыг эсэргүүцсэн байна. Жагсаал зохион байгуулагчийн танилцуулснаар, жагсаалд 50 мянга гаруй хүн оролцож, эдгээр хүмүүсийн дотор "THAAD" системийг байрлуулах гэж буй Кёнсанбүгийн 100 гаруй иргэд ч багтсан байна. Жагсаалд оролцогсод гартаа лаа барьж, "THAAD" системийг угсрахгүй байхыг уриалсан уриа хашгирч, "хууль бус "THAAD" систем хэзээ ч хүчингүй", "Энх тайвныг хохироосон "THAAD" системийг зайлуул" гэсэн лоозон өргөн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Мөн өдрийн жагсаалыг зохион байгуулагчид 5-р сарын 9-ний өдрийн ерөнхийлөгчийн сонгуулийг тохиолдуулан, ард иргэдийг зохион байгуулан төв талбайд жагсахаар төлөвлөж байгаа юм байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна