АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг барьсан зуун өдрийн ой 4-р сарын 29-нд тохиолоо. Тус орой, тэрээр Пенсильвани мужийн Харрисбургт дэмжигчдийнхээ цуглаанд оролцож, засаг барьсан зуун өдрийн олон амжилтаа танилцуулж, тэр засгийн явуулж буй эхлэл бүхэндээ "эн тэргүүнд цөм АНУ-ыг тавих" болно гэдгээ дахинтаа амлав.
Цаг орчим хэлсэн үгэндээ, Доналд Трамп засаг барьсан зуун өдрийн турших олон үр дүнгээ жагсаав. Үүнд Дээд Шүүхийн шүүгчдийг томилсон, ажлын байрны боломжийг нэмэгдүүлэн эдийн засгийн сэргэлтэд сэдэлт өгсөн, цагаачдын бодлогод өөрчлөлт оруулсан, терроризм болон эрүүгийн гэмт хэрэгт цохилт өгсөн, татварыг бууруулсан, Холбооны оролцоог багасгасан, худалдааны хэлэлцээг эхлүүлсэн болон цэвэр нүүрсэнд хөрөнгө оруулсан зэрэг багтаж байна.
Тус орой Доналд Трампыг үг хэлж байх үеэр дэмжигчид олонтаа алга ташин, уухай хашгирч яриаг нь тасалдуулж байв. Үүний зэрэгцээгээр 29-нд АНУ-ын олон газарт Доналд Трампын цаг уурын талаарх бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна