БНСУ-ын тэнгисийн цэрэг Америкийн Карл Винсон нисэх онгоц тээгч хөлөг онгоц Солонгосын хойгийн зүүн тэнгист нэгдсэн цэргийн сургуулилт хийв. Сургуулилт орон нутгийн цагаар 5-р сарын 1-ний өдрийн 18 цагт эхэлжээ. Энэ явдал нь иргэдэд Хойд Солонгосын эсрэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа зэрэг сөрөг мэдээллүүдийг өгсөн байна. Тиймээс Солонгосын зэвсэгт хүчний хэвлэлийн албанаас өнөөгийн аюулгүй байдлын хүрээнд Солонгос, Америкийн холбоотны цэргийн бэлтгэл байдлыг эрчимжүүлэх зорилготойгоор уг цэргийн сургуулилтыг хийсэн гэсэн тайлбар хийжээ.
БНСУ-ын тэнгисийн цэрэг сургуулилтын бодитой хөтөлбөрийг танилцуулаагүй. Хэвлэлд мэдээлснээр, уг сургуулилт ирэх долоо хоног хүртэл үргэлжилж магадгүй бөгөөд сургуулилтын гол агуулга нь пуужингаас хамгаалахтай холбоотой тандах, мөрдөх, пуужингаас хамгаалах зэрэг багтаж байна гэв. Америкийн Карл Винсон нисэх онгоц тээгч хөлөг онгоц саяхан мөн Номхон далайн баруун хэсэгт Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах ангитай нэгдсэн сургуулилт хийжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна