Их Британи улс Европын холбооноос гарах асуудлаар хэлэлцэв

2017/05/02

Их Британиас гадна Европын Холбооны 27 орны удирдагч хуралдаж, Их Британи "Европын Холбооноос гарах" хэлэлцээрийн асуудлаар зөвшилцөв. Хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Европын Холбооны зөвлөлийн дарга Дональд Туск хэлэхдээ, Европын Холбооны 27 орон, Их Британитай "Европын Холбооноос гарах" тухай хэлэлцээрийн удирдамжийн талаар тохиролцжээ.

Дональд Туск хэлэхдээ, 27 орны удирдагч дээд хэмжээнд нэгдэж, удирдамжийн баримт бичгийг богино хугацаанд батлалаа. Европын Холбоо үе шаттай хэлэлцээний арга барилыг хэрэгжүүлэх болно. Энэ нь даруй Европын Холбоо хийгээд Их Британий хойшдын харилцааг зөвшилцөхөөс өмнө, хоёр тал иргэдийн эрх ашиг, санхүү болон хил хязгаар зэрэг асуудлаар хэлэлцэхдээ ахиц дэвшил гаргах болно гэжээ. Их Британи хийгээд Европын Холбоо хоёр жилийн хугацаанд "Европоос гарах" тухай хэлэлцээг дуусгах юм байна.


Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна