2017 оны Met Gala үдэшлэгт Холливуудын алдар уран бүтээлчид, олны танил хүмүүс нэгэн дор чуулсан билээ. Тэд өмссөн хувцас, байгаа байдлаараа бусдаас аль болох онцгойрохыг хичээсэн нь үдэшлэгийн үйл явцаас тод харагдсан аж. Харин энгийн даруу атлаа хүн бүрийн нүдийг унагасан алдартнууд бол дуучин The Weeknd болон Селена Гомез нар юм.
Тэдний хайрын романс олны хүндлэлийг ихэд хүлээгээд байгаа юм. Цаг зав гарах бүртээ бие биендээ анхаарал хандуулдаг шинэхэн хосуудыг гэр бүлийнхэн нь дэмжиж эхэлжээ. Тухайлбал Селенагийн ээж Мэнди Тийфэе охиныхоо шинэ найз залууг хүлээн зөвшөөрсөн гэдгээ илэрхийлжээ.
Тэрээр The Weeknd-ийн твиттер дэх “Met Gala 2017”-н улаан хивсний ёслолын үеэр авахуулсан зурганд “Гялалзан гэрэлтэж, инээмсэглэсэн эрүүл бөгөөд эрх тэгш хайр. Ээж нь аз жаргалтай байна XO (The Weeknd)” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна