Нью-Йорк хотноо Хятадын ГХЯ-ны сайд Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сайд нарын хэмжээний нээлттэй хуралд оролцохын өмнө гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан үг хэлжээ.
Тэрээр: "Өдгөө Солонгосын хойгийн байдал хурцадмал байгаа учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ асуудлаар хурал хийх нь шаардлагатай Байдал яаж ч эргэсэн Хятад улс Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хоёр үндсэн чиглэлийг ямагт баримталдаг. Нэгд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, цөмийн зэвсгийн үйл олноор түгэхээс сэргийлэх олон улсын тогтолцоог хамгаална. Хоёрт, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, үймээн, дайн дэгдээхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэлцэл зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх замыг баримтална. Энэ бол цорын ганц зам, ухаалаг сонголт юм" гэжээ.
Өнөөдрийн хурлаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энхийн аргаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэн, шинэ нийтлэг ойлголтод хүрэхийг эрмэлзэж байгаа аж.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна