Facebook компаний 2017 оны санхүүгийн жил 3-р сарын 31-нээр дуусч энэ оны 1-р улирлын тайлангаа тавьлаа. Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээний компанийн орлого 49%-иар нэмэгдэж 8 тэрбум ам. долларт хүрч, үйл ажиллагааны маржин 37%-иас 41% болтлоо өсөж, цэвэр ашиг 76%-иар нэмэгдэн 3,064 тэрбум ам. доллартай тэнцсэн байна.
Facebook-ийн өдөр тутмын хэрэглэгчдийн тоо 18%-иар өсч 1.28 тэрбум хэрэглэгчдээ болсон бол сар тутмын хэрэглэгчдийн тоо 1.94 тэрбумт хүрч жилийн өмнөхөөс 17%-иар их болжээ. Мобайл сурталчилгаанаас олсон орлого нийт орлогын 85%-ийг эзэлж жилийн өмнөхөөс 3%-иар илүү байсан байна. Одоогоор Facebook компанийн бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээ 32.31 тэрбум ам. доллартай тэнцэж байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна