​Майли Сайрус "Би Лиамын төлөө өөрийгөө бүрэн өөрчилж чадсан!"

2017/05/05

Цагтаа л өсвөр үеийнхнийг байлдан дагуулж байсан дуучин Майли Сайрус 2012 оноос хойш этгээд дүр төрхийг бүрдүүлж, цоо шинэ хэв маягаараа залууст танигдсан. Тэрээр жүжигчин Лиам Хэмсвордтой үерхээд 7 жилийн нүүрийг үзэж байгаа юм. 
 

Алдар хүндийн оргилд гарсан мэт ихэнх олны танил хүмүүс архинд донтож, тамхи татаж, тэр ч бүү хэл өвс хэрэглэж чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Энэ жишгийг дуучин Майли алгасаагүй юм. Тэрээр 2013 онд найз залуугаасаа салснаас хойш эмэгтэй хүний эвдэрч болох тэр хэмжээгээ эвдэж, хуучны Диснейн гүнж Ханна Монтана байхаа больсон юм.
 





Харин 2015 онд хосууд эвлэрч, хуучин харилцаагаа сэргээхэд Майли ч мөн хуучин хэвэндээ орж чадсан юм.



Billboard сэтгүүлийн нүүрийг чимсэн дуучин бүсгүй маань одоогийн амьдралын хэв маягийнхаа талаар ярилцлага өгөөд амжжээ. Тэрээр “Би өвс хэрэглээгүй гурван долоо хоног болж байна. Үндсэндээ энэ нь миний хар тамхи хэрэглэхгүй байсан хамгийн их хугацаа юм. Би архи ч уухгүй, тамхи ч татахгүй, хар тамхи ч хэрэглэхгүй байгаа. Би өөрийгөө бүрэн цэвэрлэж чадсан! Надад маш зөв үлгэр дуурайлал үзүүлж, илүү нээлттэй, сайхан болгодог хүмүүсээр би хүрээлүүлдэг болсон. Яг л энэ мөчид би өөрийгөө хаана очихыг юунаас ч илүү мэддэг болсон юм” гэжээ. 
 

Майли өөрийнхөө төлөө бус харин Лиамын төлөө бүх буруу зуршлаа хаяж байгаа талаар ийн ярьжээ. “Би өөрийгөө өөрчлөх маш их хэрэгтэй байсан л даа. Хэн ч хараад намайг ямар амархан гарчваа л гэж хэлнэ. Үнэндээ үгүй шүү дээ. Энэ буруу зуршлаа таслан зогсоох надад тун хэцүү байсан. Үнэхээр хэн ч төсөөлөхгүй. Чи хайртай хүнийхээ төлөө хамгийн хэцүүг туулж чадсан үедээ л намайг ойлгох болно. Лиам бид хоёрын салалт бидэнд хоюуланд минь маш том сургамж болсон” гэжээ. 
 

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна