АНУ Хойд Солонгост хориг арга хэмжээ авах хуулийн төслөө батлажээ

2017/05/05
АНУ-ын конгрессын Төлөөлөгчдийн танхим 4-ний өдөр 419 дэмжсэн, татгалзсан 1 саналаар БНАСАУ-д шинэ ээлжийн хориг арга хэмжээ авах хуулийн төслийг баталсан байна. Уг төслийг Сенатаар хэлэлцүүлэхээр товлогдож байгаа аж.  Уг хуулийн төсөл нь Хойд Солонгосын усан онгоцыг Америкийн харьяа тэнгисээр аялах, хөлөг онгоцны зогсоолд орохыг хориглосон байна. Үүнээс гадна, Хойд Солонгосын албадан хөдөлмөр эрхлэгчдийн хүчээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд орохыг хориглосон байна. 

Уг хуулийн төсөл нь Трампын засгийн газрыг 90 хоногийн хугацаанд БНАСАУ-ыг "терроризмыг дэмжигч орон"-ы жагсаалтад дахин оруулах эсэх талаар парламентад тайлагнахыг шаардсан байна.  Америкийн тал өнгөрөгч сарын 26-нд БНАСАУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа эрчимжүүлж, дипломат дарамт үзүүлэхээр дамжин Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг биелүүлэх болно гэж илэрхийлж байсан юм.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна