Г.Уянга ерөнхийлөгчийг огцруулахаар суулт хийнэ гэв

2017/05/08
10:00
"Татвар төлөгчдийн өдрүүд" өдөрлөгийн нээлт ТЕГ-ын "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим"-д болно. Нээлтийн үеэр ТТӨ-ийг угтан зохион байгуулсан гар зураг, зохион бичлэг, Монгол үндэсний тоглоом зохион бүтээх уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчдын өргөмжлөл, шагнал гардуулна. Мөн ТЕГ-ын дарга Л.Зориг ирээдүйн татвар төлөгчдөд хичээл зааж, "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим"-ын нээлтийн ажиллагаа болох юм байна.

11:00  
Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг  зохион байгуулна.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын их хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ажилтанууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, хүүхдийн төлөөлөл оролцоно.

12:00
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ерөнхийлөгчийг огцруулах суулт үйл явцын талаар Г.Уянга мэдээлэл хийнэ

13:30
Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөнөөс Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яаманд шаардлага хүргүүлж суулт зарлана. Дархан цаазат Богдхан Уулын хаяанд "Заламт Гол" ХХК -нийн хаягдмал аккумляторыг задалж ялган хайлуулах, гар ажиллагаатай үйлдвэр, иргэд оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой хор уршиг тарьж, байгаль орчин бохирдуулж байгаа талаар баримтуудыг дэлгэж зарлана. 

14:00
УЛААНБААТАРЫН ХАВАР 2017 олон улсын найрал дууны анхдугаар их наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал  СУИС-ийн 300А тоотод болно. Хэвлэлийн хурлаас наадмын хөтөлбөр, хамтрах хүрээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

15:00
Сүхбаатарын талбайд 1000 улаан загалмайч хүүхдүүд оролцсон үйл ажиллагаа болно. Энэ үеэр багачуудын болон өсвөрийн улаан загалмайч хүүхдүүд үе тэнгийнхэндээ хүмүүнлэг үйл ажиллагааг сурталчилна. Мөн хамтлаг дуучдын тоглолт болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна