С.Гантогоо фэнүүддээ "бэлэг" барилаа

2017/05/08
"Яг түүн шиг" шоугаар эх орондоо олны танил болсон дуучин С.Гантогоо олны хайр хүндэтгэлийг хэднийнэ хүлээгээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн С.Жавхланг баззераар сонгож дуурайсан. Тэрээр өмнө нь зохиолын дууг огт сонсдоггүй байжээ. Харин Солонгост очиж ажил хийж байхдаа "Эх орон, аав, ээжийгээ их санадаг байсан. Яагаад ч юм С.Жавхлан ахын дуунуудыг маш их сонсох дуртай болсон" талаар ярьсан байдаг. Тэр ч утгаараа тэнгэрт одсон аавыгаа санаж фэйсбүүк хуудсандаа 

"Өөдөө тэмүүлэн өндийж,босч зогсохын цагт
Өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь ээ
Өсөхийн заяанд тэмүүлэн хүн болохын цагт
Өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан аав минь ээ

Таныхаа захиасыг үүрд санаж, зөв амьдрахын төлөө хичээх болноо. С.Гантогоо" хэмээн бичжээ. 



Монголын урлагийн салбарт хөл тавиад удаагүй байгаа шинэхэн од маань одоохондоо өөрийн гэсэн монгол уран бүтээлгүй байгаа билээ. Гэхдээ С.Гантогоо маань өөрийн фэнүүддээ зориулж "Хайрын бурхан" дууг англи хэлээр дуулж бэлэг барьсныг та бүхэнд хүргэж байна.



Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна