​А.Хишигдалай: “Би уг нь өдөрт хоёр удаа усанд ордог”

2017/05/08

А.Хишигдалай анх Universe Best Songs дууны тэмцээнээр олон танигдсан бөгөөд чанартай уран бүтээл, чадварлаг хоолойгоороо залуусыг байлдан дагуулдаг дуучдын нэг юм. Гэвч өөгүй хүн гэж энэ хорвоо дээр байдаггүйн адил Хишигдалайд ч мөн олонд анзаарагдаж, шүүмжлүүлэхүйц нилээн хэдэн дутагдал байгаа аж. 

Тэрээр “тарагтай боов” нэвтрүүлгийг хөтөлж эхэлснээс хойш олны хэл аманд тасралтгүй өртсөөр ирсэн. Уг нэвтрүүлгийг үзсэн хүмүүсийн дийлэнх нь түүнийг бүдүүлэг, эрээ цээргүй, замбараагүй, хайнга гэх мэт олон талын шүүмжлэлийг удаа дарааллан өгсөөр байгаа ч Хишигдалай энэ байдлаа засахыг хүсээгүйгээр барахгүй аль хэдийн нэвтрүүлгийхээ өнгө аяс болгожээ.



Мөн Яг түүн шиг шоуны шинэ улирлын дугаарт нийт 7 уран бүтээлчтэй мөр зэрэгцэн өрсөлдөж яваа тэрээр зөвхөн гуравдугаар дээрээ ялж, бусад дугаарууд дээрээ нэгэн хэвийн бүр тэрнээс ч дор оролцож байгаа нь шүүгчдийг төдийгүй, тв үзэгчдийн шүүмжлэлийг хүлээгээд байгаа юм. 



Угийн шүүмжлэлийг тааруухан хүлээж авдаг, эсвэл бүр огт хүлээж авдаггүй А.Хишигдалай саяхан фэйсбүүк хэрэглэгч залуусын дуртай Monstar Tv –ээр дамжуулан хүмүүст хандан хэд хэдэн ширүүхэн тайлбарыг хийжээ. Тэрээр: “Би өдөрт хоёр удаа усанд ордог байтал миний халтар, балиарыг хаанаас нь олоод мэдчихэв ээ. Миний байгаа байдал маань угийн ийм. Ийм байдлаараа ч би амжилтан хүрнэ гэж бодож байгаа” гэх мэт маш бухимдангуй байдлаар шүүмжлэгчдэдээ хариу барьжээ. Дэлгэрэнгүйг доорхи бичлэгнээс үзнэ үү. 

 

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна