Сомалид булчин задрах тахлаар он гарснаас хойш 32 мянган хүн халдварлаж, 618 хүн амиа алдсан байна. Тодруулбал Сомалийн 18 мужийн 13 мужид нь булчин задрах тахал гарчээ. Сомалид булчин задрах тахал гарсан явдал нь ган гачгийн гамшгаас болж ундны ус, эрүүл мэндийн байдал муудсантай холбоотой юм. Өлсгөлөнгөөс болж хүн ард их хэмжээгээр нүүдэлсний улмаас тахал бас газар авчээ. Борооны улирал ирж байгаа учраас булчин задрах тахал үргэлжлэн газар авч болзошгүй Талаар НҮБ-аас анхааруулав.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна