​НАТО ОХУ-тай яриа хэлэлцээгээ сэргээхийг оролдож байна

2017/05/08

Орон нутгийн цагаар 5-р сарын 7-ны өдөр, ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл хийжээ.  Лавров: "Нато Украйныг өөрийн хүчний хүрээнд оруулахыг оролдож байсан бөгөөд өөрт нь орохыг оролдож байсан юм. Үүний зэрэгцээ НАТО Крымийг ашиглаж, цэргийн явдлаар Оросыг бүслэх гэж оролдсон ч энэ төлөвлөгөө нь амжилтгүй болсон. Ийм учраас НАТО Оростой терроризмын эсрэг салбарыг багтаасан хамтын ажиллагааны харилцаагаа сэвтүүлсэн. Харин одоо НАТО Оростой яриа хэлэлцээгээ сэргээхийг оролдож байна. Гэвч Орос зөвхөн эрх тэгш болон нөгөө талын ашиг сонирхлыг харилцан хүндэтгэсэн үндсэн дээр түүнтэй яриа хэлэлцээ хийнэ. Зөвхөн хамтдаа хүлээн зөвшөөрсөн асуудлыг авч хэлэлцэх болно. Харин НАТО-гийн зохицуулахыг шаардсан тэдгээр асуудлыг авч хэлэлцэхгүй юм. Орос Америкийн харилцаа олон улсын тогтвортой байдал болон аюулгүйн байдалд маш ихээр нөлөөлж байгаа учир өдгөө талууд хоёр орны удирдагч уулзаж, бодитой үр дүнд хүрэхийг хүсэж байна. Хоёр талын уулзалтыг хийхийн тулд, бэлтгэл ажил сайн хийх хэрэгтэй байна. Оросын тал холбогдох бэлтгэл ажлыг хийж байна" гэжээ.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна