​450 кг жинтэй бүсгүй 80 кг болтлоо туржээ

2017/05/08
АНУ-ын Техас мужийн оршин суугч Маяра Розалес нь 2009 оны дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэйн жаэгсаалтыг тэргүүлж байсан юм. Учир нь тэрээр 453 кг жинтэй байжээ.



Алхаж, явж, босч, сууж чадахгүй 450 кг жинтэй байна гэдэг хэний ч төсөөлөлд багтамгүй бэрх асуудал юм. Түүний замбараагүй таргалалт нь эхэндээ гадаад үзэмжид нь нөлөөлж байсан бол яваандаа бие организм цаашлаад амь насанд нь хүрэхүйц болсон  байна. 



Эмч нар Маяраг тийм ч удаан амьдрахгүй хэмээн дүгнэжээ. Олон нийтийн анхааралд өртөж, өөрийнхөө таргалалтыг үзэн ядсан Маяра биеийнхээ илүүдэл жинг хаяхын төлөө тууштай тэмцэхээр шийджээ. Идэхээ багасгаж эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж эхэлжээ. Газар шүргэм унжсан өөхөөсөө салахын тулд эхний ээлжинд маш их алхаж, энерги зарцуулсан байна. 



Долоон жилийн дараа буюу 2016 онд Маяра 198 кг жинтэй болтлоо туржээ. Тэрээр 7 жилийн дотор 360 гаруй жин хаяж чаджээ. Мэдээж сул унжсан арьсыг чангалж одоогийнх шигээ залуухан харагдахад их хэмжээний гоо сайхны бэлдмэлүүд хэрэглэсэн нь лавтай. 



Ямартай ч 450 кг жинтэй хүн өөрийнхөө төлөө турж чадаж байгаа нь турахыг хүссэн хэн бүрд маш том зориг өгч байгаа хэрэг юм. 


Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна