Түүхэн үнэнийг мэдэхгүй байсны төлбөр

2017/05/09
Өнөөдөр 2017 оны 5-р сарын 9-ны өдөр, нацизмыг дарсан агуу Ялалтын баярын өдөр! Иймээс дэлхийн I ба II дайны цаад зорилго, үр дагаврын тухай маш товчхон авч үзье. 
 
1. 1913 оны 12-р сарын 23-нд, Европын хамгийн том, хүчирхэг мөнгө хүүлэгч Ротшильдуудын бие төлөөлөгчид болох германы жүүд Пол Варбург, Английн банкирууд=мөнгө хүүлэгчдийн бие төлөөлөгч хурандаа Эдуард Хаус нар Америкийн Конгрессд бас мөнгө хүүлэгчдийг нь төлөөлж байсан гол фракцийн толгойлогч, сенаторч Нельсон Олдрич /өнөөгийн Рокфелерүүдийн эхийн талын өвөг эцэг нь/ болон америкийн банк санхүүгийн том бүлэглэлийн төлөөлөгчидтэй хамтран АНУлсыг 2 шатлалтай төв банкны буюу мөнгө хүүлэгчдэд хамгийн ашигтай тогтолцоонд шилжүүлэхээр Холбооны Нөөцийн Акт нэртэй хуулийг АНУлсын  Конгрессын хоёр танхимаар олон шат дараатай элдэв арга заль хэрэглэсний үр дүнд батлуулж авсан ба үүний дараа 1913 онд банкируудын урьдчилан бэлдэж гаргаж ирж тавьсан байсан ерөнхийлөгч Вудро Уильсон энэ хуульд гарын үсэг зурснаар АНУлсад ХНСистем нэртэй хувийн төв банкыг байгуулагдсан түүхтэй.
 
Үүний дараа жүүд-англисакс банкирууд ХНСистем-төв банкаа бүх дэлхийн төв банк болгож авах, үүний тулд өөрсдийн доллараа дэлхийн нөөцийн валют болгохын тулд тэдний энэхүү зорилго бодлого үйл ажиллагааг нь сайн мэдэж байсан тул саад тотгор болж эсэргүүцэл үзүүлж байсан европын улс орнуудыг сулруулж сүйрүүлэхийн тулд дунд нь яс хаях замаар Европ тивээс дэлхийн дайн өдөөхөөр шуурхайлан бэлдэж эхэлсэн түүхтэй. Ийнхүү 1914 оны 8-р сарын 21-наас дэгдсэн дэлхийн I дайн Австри-Венгерийн эзэнт гүрэн, Кайзерын эзэнт гүрэн, Оросын эзэнт гүрэн, Османы эзэнт гүрнийг сульдаан сүйрлийн ирмэгт авчирсан байлаа. Эцэст нь жүүд-англисаксууд дотоодын увайгүй урвагчид,  гэнэн тэнэгүүдийг сурамгай ашиглаж  дэлхийн I дайны талбарт ялагдаагүй Оросын эзэнт гүрнийг II сарын либерал ардчилсан хувьсгалаар, Кайзерын Германы эзэнт гүрнийг 1918 оны 11 сарын социал демократ хувьсгалаар дотроос нь дэлбэлж энэ дайнд ялагдахад хүргэж чадсан учир устгаж чадсан юм. Харин дайны талбарт ялагдсан, эдийн засаг нь суларч сүйрсэн Австри-Венгерийн болон Османы эзэнт гүрнүүдийг Англи, Америк, Франц /үнэндээ бол банк санхүүгийн бүлэглэл - Ротшильдүүд гэсэн үг/ гүрнүүд олон жижиг шинэ улс орнууд болгон хуваан бутаргаж геоулстөрийн энэ өрсөлдөгч нараа - дайснаа нэгмөсөн дарж авсан билээ...

Дэлхийн I дайны үр дагаврууд: Европ тивийн бүх улс орнуудын эдийн засаг дайны хөлд сульдан банкны тогтолцоо нь бүрэн сүйрч жүүд-англисакс мөнгө хүүлэгдчийн бүрэн эрхшээлд бүүр орсон байв. Европ тивд америкийн ХНСистем - төв банктай нь мөн Английн төв банктай өрсөлдөх хүчирхэг том банкууд үлдээгүй учир паунт стерлинг, хувийн эздийн "америк"доллар дэлхийд ноёрхох гараагаа ийнхүү эхэлсэн юм.
 
2. Гэвч Оросын эзэнт гүрнийг задлан бутаргаж улмаар төр засгийг нь утсан хүүхэлдэйнүүдээрээ орлуулж улс орон, ард түмнийг колоничлох зорилго тавьж байсан Британийн эзэнт гүрний хөшигний цаадах жинхэнэ цаад эзэд нь болох Ротшильдууд, Барухууд, Оппенгеймэрүүд мөн Америкийн жинхэнэ цаад эзэд Морганууд, Шиффүүд, Рокфеллерууд зэрэг мөнгө хүүлэгчдийн бүлэглэлүүд ба тэдний гар доорхи улстөрчид, тагнуулын тусгай албадын явуулж байсан бодлого үйл ажиллагааг нь оросын хэсэг социал демократчид-большевикууд зарим талаар чадварлаг ашиглаж мөн тэднийг Орост 1917 оны 4-р сарын сүүлчээр цагаачлалаас эргэн орж ирэхээс өмнөхөн оросын гэнэн тэнэг либерал ардчилагчдын "буянаар" хаант төр засаг нь нэгэнт нуран унасан байсан тэр түүхэн сиймхийг ашиглаж Орост 1917 оны 10-р сард Октябрийн социалист хувьсгал хийсэн түүхтэй... Ленинээр удирдуулсан оросын большевикууд ийнхүү төр улсаа сэргээн босгож бутран унасан байсан улс орноо эргүүлэн цуглуулж чадснаар барахгүй хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүн хүнээ ямар нэг хэлбэрээр мөлждөггүй тийм улс нийгмийг байгуулах хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр анти-капитализм гэсэн цоо шинэ зарчим дээр социалист улс нийгмийг байгуулж эхэлсэн нь Оросыг - ЗХУлсыг Барууны мөнгө хүүлэгчдийн заналт дайсан болгосон юм...
 
Барууны улс орнуудын жинхэнэ цаад эзэд - мөнгө хүүлэгчид ийнхүү хүн төрөлхтөнд мөлжлөггүй-боолчлолгүй улс нийгмийг байгуулах цоо шинэ замыг зааж өгч үүнийгээ өөрийн огцом аж үйлдвэржилт, хөгжил дэвшлээр харуулж эхэлсэн ЗХУлсыг дахин дайны хөлд сүйрүүлж устгах зорилгоор дэлхийн I дайны нөхөн төлбөрт туйлдаж сүйрч байсан Германы засгийн эрхэнд тухайн үед бүр австрийн иргэн байсан! Адольф Гитлерийг /түүний анхны овог нь Шикльгрубер буюу жүүд хэлээр шекль - татварын зоос хураан цуглуулагч гэсэн утгатай жүүд овог юм!!!/ 1933 онд хүчээр гарган тавьсан юм. Энэ мөчөөс хойш тэд Гитлерийг мөнгө капиталаар цутгаж Германыг "хөгжүүлэх төслийг" хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ийнхүү дахин аж үйлдвэржүүлэн зэвсэглэж эхлээд Европын ихнэх улсуудыг эзлэн авч өөртөө нэгтгэх боломжийг тавьж өгсөн билээ. Энд онцгой анхаарах зүйл бол Англи, Франц, Америкийн эрх баригчид өөрсдийн "тэжээсэн нохой" Гитлерт 1936 онд Австрийг цэргийн хүчээр өөртөө нэгтгэн авах боломжийг тавьж өгч дараа нь 1938 онд Мюнхений хуйвалдаанаар Чехословакыг эзлэн авах замыг тавьж өгсөн шалтгаан нь Английн төв банкинд байсан Австрийн алтны нөөцийг Гитлерт шилжүүлэн өгөх гэж, дараа нь Европ тивийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч байсан Чехословакын зэвсгийн аж үйлдвэрлэлийг Гитлерт шилжүүлэн өгөхөд оршиж байжээ. Иймээс Барууны гүрнүүдийн зохион байгуулсан 1938 оны Мюнхений хуйвалдаан-ыг Гитлерээр дэлхийн II дайн гаргуулах нь гарцаагүй, эргэлт буцалтгүй зөвхөн цаг хугацааны асуудал болгосон учир 1938 оны Мюнхений хуйвалдааныг дэлхийн II дайны эхлэл гэж үздэг болсон нь шударга ёсонд нийцэх билээ.... Гэсэн хэдий ч нутаг дэвсгэр үрүү нь 1941 оны 6-р сарын 22-ны үүрээр 1800 км-ийн өргөн фронтоор гэнэт гэрээгээ зөрчиж итгэл эвдэн дайран орж ирсэн Гитлерийн толгойлсон европын фашист цоохор армийг ЗХУлсын Ажилчин Тариачны Улаан Арми ба олон үндэстний ард түмэн асар их хохирол эвдрэл сүйрлийг амсч 27 сая хүнээ алуулж байж 4 жилийн дотор бут ниргэн 1945 оны 5-р сарын 8-нд ямар нэг нөхцөл тавихгүйгээр шууд бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулсан түүхтэй.
 
Дэлхийн II дайны үр дагаврууд: Энэхүү агуу дайн тэмцэлд ЗХУлсын Улаан арми, зөвлөлтийн ард түмэн хамаг хүнд хүчрийг үүрч гарч Европ тивийн бүх улс үндэстнүүдийг нацизм фашизмаас чөлөөлж өгсөн ба энэхүү агуу Ялалтын ачаар олон улс орнууд эрх чөлөөгөө олж авч тусгаар тогтносон бөгөөд мөн 400 гаруй жилийн түүхтэй Барууны гүрнүүдийн колонийн систем нь задран унасан түүхтэй. Энэ тэмцэлд, 1912 оны Орос-Монголын гэрээгээр Монгол улсыг бие даасан улс гэж дангаар хүлээн зөвшөөрсөн байсан, 1921 оноос хойш БНМАУлсыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн байсан цорын ганц гүрэн ЗХУлсад манай социалист төр засаг, монголын ард түмэн - Монгол улс чадлынхаа хирээр сэтгэл харамгүй тусалж байсан цорын ганц улс гэж ОХУлс албан ёсоор үздэг. 
 
3. Гэвч энэ дайныг зориуд өдөөн зохион байгуулсан Барууны гүрнүүд Гитлерийн 3-6 сарын цахилгаан дайн гэгч нь бүтэхгүй нь гэдэг нь нэгэнт тодорхой болсны дараа сая ЗХУлсын талд орж 1942 оны 4-р сард АНУ, Британи хоёр ЗХУлстай холбоотны гэрээ байгуулж лэнд-лизингээр аж үйлдвэрлэлийн зарим бараа нийлүүлж эхэлсэн нь нэгдүгээрт, дайтаж байсан хоёр талд "тусалж" энэ дайныг аль болох удаан үргэлжлүүлэх, ингэснээрээ ЗХУлс ба  Герман, түүний дагуул европ тивийн улс орнуудыг аль болох сулруулж эдийн засгийг нь аль болох их эвдэн бусниулах зорилготой байсныг түүх гэрчилдэг. Чухамдаа ийм нөхцөлд оруулсан учраас л өнөөдрийг хүртэл дэлхийн II дайнд ялагдсан улсууд болох Герман, Япон улсууд англисаксуудад эзлэгдсэн тэдний "төслийн улсууд" хэвээр, Европ тив бүхэлдээ Америк жанжинтай НАТО-гийн цэрэг улстөрийнх нь нэг түшиц газар мөн санхүү - нийгэм эдийн засгийн хувьд гүнзгий колони вассалууд нь хэвээр байгаа.  
 
4. Дэлхийн II дайн Барууны эздүүдийн тавьж байсан хамгийн гол зорилго болох ЗХУлсыг - анти-капитализмыг - мөнгө хүүлэгчдийн заналт дайсан социализмыг устгах зорилгодоо хүрч чадаагүй, харин ч Дорнод Европын олон улс орнууд европ угшилтай фашизм, нацизмаас чөлөөлөгдөж социалист улс нийгмийн хөгжлийн замд орж одоо зөвхөн ЗХУлс, БНМАУлс гэсэн хоёрхон социалист улсууд биш социалист чиг баримжаатай улс үндэстнүүдийн бүхэл бүтэн холбоо үүсэн гарч ирсэн учир Барууны эзэд тэдний даалгавар - дайнч бодлогыг гардан хэрэгжүүлж ирсэн Их британийн ерөнхий сайд Уинстон Черчиллийг сонгуулиар унаган "зайлуулж" шийтгэсэн түүхтэй. Гэвч удалгүй тэд түүнд энэ ЯЛагдлаа бага ч гэсэн нимгэлэх боломжийг олгож түүнийг Америкийн Фултон хотод аваачиж англисаксуудын элитүүд 1946 оны 3-р сарын 5-нд У. Черчиллийн амаар ЗХУлсын эсрэг мөн социалист чиг баримжаатай улс үндэстнүүдийг эсрэг Хүйтэн дайн-аа зарласан билээ.
 
Ийнхүү саяхан Гитлерийг дарсан аймшигт халуун дайнд ядаж аман дээрээ "холбоотнууд" нь болсон байсан Барууны гүрнүүд мурьж энэ дайнаа Хүйтэн дайн-гүжир гүтгэлгийг хэлбэрээр үргэлжлүүлэн явуулахаар болсон байлаа. Энэ дайны сүүлийн шатанд ЗХУлсын Улаан арми Барууны гүрнүүдийн 4 жил нээхгүй цааргалсаар байсан II фронтгүйгээр нь - тэдний зэвсэг техник цэрэг дайчдын бодит оролцоогүйгээр ганцаараа Европыг тивийг нацизмаас чөлөөлж чадах нэгэнт тодорхой болсон байсан 1944 онд, тэд долларыг дэлхийн валют болгох асуудлаар ацаглаж мөн ялалтын бялууг хуваалцах, хамгийн гол нь Германы чухал аж үйлдвэрүүдийг нь өөртөө эзлэн авахын тулд II фронтоо нээж бараг хохирол амсалгүй Германы баруун хэсгийг мөн Берлины талыг эзлэн авсан байсан юм. Мөн АНУлс бүх лэнд лизингийнхээ төлбөрт 8 тонн алт нэхэмжилж ЗХУлсыг бүх төлбөрийг нь 8 тонн алтаар төлснийг түүхэн үнэн гэрчилнэ. АНУлс ба Их британи хоёр нийлэн ЗХУлсын эсрэг, социалист чиг баримжаатай болсон улс орнуудын эсрэг Гитлерийн гараар хийлгэсэн ч ялагдсан халуун сум зэвсгийн дайнаа одоо бол гүтгэлэг гүжирдлийн Хүйтэн дайн хэлбэрээр явуулах болсон юм. 
 
5. Хүний нийгмийн түүхэнд хүн хүнээ ямар нэг хэлбэрээр мөлждөггүй, шимэгчлэн шулдаггүй нийгмийг өөрийн дотоод хүчинд тулгуурлан байгуулах замд ЗХУ 1917 оноос, БНМАУлс 1921 оноос хойш, социалист бусад улс орнууд 1945 оноос хойш Барууны зүгээс явуулж ирсэн байнгын эдийн засгийн бүслэлт хоригуудын нөхцөл дунд, тагнуул туршуулуудынх нь хорлон сүйтгэх гүтгэн гүжирдэх байнгын асар том дарамт шахалтанд, дотоодын янз бүрийн хүндрэл гай зовлонг нь ашиглаж гадна талаас нь бослого үймээн зохион байгуулахыг оролдож ирсэн байнгын дайсагнасан орчинг туулж ирснийг үнэн бодит түүхэн үнэн гэрчилж байгаа. Барууны мөнгө хүүлэгч олигарх бүлэглэлүүд бусад улс үндэстнүүдийн хөдөлмөрийн үр шим, ажиллах хүч, эрдэм мэдлэг туршлага, байгалийн нөөц баялагийг нь цөлмөн дээрэмдэх, хөрөнгө капиталыг нь хулгайн замаар офшоортоо хийлгэн дээрэмдэх зэрэг түмэн янзын аргууд хэрэглэж ирснээ нуухын тулд, өөрсдийн энэ чивэлт зорилгыг халхлахын тулд коммунизм, тоталитар, хэлмэгдүүлэлт зэрэг хоосон гүтгэлгийн шошго наан гүжирдэх замаар зарим нэг гэнэн тэнэг бодгалиудад эцэг өвгөдийнхөө түүх замналд үл итгэх, улс орондоо ард түмэндээ итгэл алдрах, чин үнэн байдалд эргэлзэх өчүүхэн бодол санааг сэм аажмаар суулгаж хар амиа бодсон урвагч цөөнхөөр нь улс орнуудыг эвдэн бусниулуулж эрхшээл колоничлолдоо оруулсаар ирсэн  юм даа...
 
Энэ бүхнийг ойлгож ухаарахын тулд, улс Эх орноо колоничлолоос гаргахын тулд, алдсан Эрх чөлөөгөө буцаан авах тэмцэлд нэгдэхийн тулд түүхэн үнэнийг, санхүү-эдийн засгийн хамгийн гол мөнхийн тулгуур зарчмуудыг ойлгож мэдэж ухаарсны дараа тэмцлийн гол зорилгоо, зорилтуудаа мөн бодит боломж бололцоогоо сайтар тооцсон байх ёстой. 
 
Одоогийн "тэмцэл" бол өнөөгийн энэ ардчилсан - харийн үзэл суртал дэглэмийн зарим нэгхэн "дутагдлыг" нь засаад л бүх зүйл болчих мэт, иймээс улс Эх орнынхоо өнөөгийн байдлыг ул үндэстэй, өргөн гүн гүнзгий "бүтэн зургаар" нь харсан юм байхгүй, иймээс урьдаа тавьсан том бодит зорилгогүй, зөвхөн тэмцэж байгаа дүр эсгэлт мэт болчихоод байна. 

Реалполитик судлаач, инженер, санхүүч-эдийн засагч Дэмчигийн Болор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна