Ялалтын баярыг шууд дамжуулна

2017/05/09
Өнөөдөр Ялалтын баяр. Дэлхийн II дайн дууссаны 72 жилийн ойн өдөр. Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. 

Тvvхэн тэмдэглэлт эл өдрийг манай хөрш Орос орон даяар төдийгvй дэлхий дахин урьд өмнөхөөс илvvтэй сvр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлдэг. Баярын эхлэл Улаан талбайд ёслолын сvрт жагсаал болдгоос эхэлдэг. Эл баяр бvх Оросын ялалт, амжилтын яруу дуун. 

Москвагийн цагаар 10:00 цагт Ялалтын парад эхлэх юм. Ялалтын баярыг Оросын телевизүүд бүх дэлхий даяар шууд дамжуулах аж. ОХУ-ын зэвсэгт хүчин ойн баярын бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Өнөөдөр улаан талбайд 10400 цэрэг, 118 байлдааны машин, техник хэрэгсэл, 72 онгоц, нисдэг тэрэг жагсаж, парадад нэгдэх юм байна. Улаан талбайн парадад оролцох агаарын нислэг болон зэвсэгт техник, хэрэгслийн дарааллыг ингэж танилцуулсныг хүргэе.



Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна